Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-05-01
Дугаар 00124
Хэргийн индекс 142/2017/0030/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэвээнлхазалын Алтангадас
Шүүгдэгч М.Мөнхбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Их тугтан овгийн Мөнхнасангийн Мөнхбаярыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Мөнхбаярт 6 сарын хугацаатай засарч хүмүүжихийг даалгаж, төрсөн эх Х.Мөнхнасангийн хяналтанд өгсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч М.Мөнхбаяр 6 сарын хугацаанд засарч хүмүүжихгүй байвал насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээ авахыг анхааруулсугай.

 

            4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.АЛТАНГАДАС

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!