Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-09-28
Дугаар 00129
Хэргийн индекс 132/2016/0055/Э
Шүүх Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жаргалын Дэлгэрмөрөн
Шүүгдэгч Н.Ч, Ц.П
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч П.Шижиртуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

  1. Н.Ч, Ц.П нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Ч, Ц.П нараас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдусгай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурьдаж, шүүгдэгч Ц.П №000179326 дугаарын гэрчилгээтэй 126300 м2 бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар хэт хутга буюу 8000000 /найман сая/ төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаатай холбоотой зардалд 293200 /хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөг, нийт 8293200 /найман сая хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг буюу шүүгдэгч Н.Ч 4.146.600 төгрөг, Ц.П 4.146.600 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Булган аймгийн Сайхан сумын 5 дугаар багийн 4-2 тоотод оршин суух, Усчин овогт Жүгдэрийн Намхайд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Ч, Ц.Пнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 9 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2016.06.21 00066 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Содовын Цэрэндулам О.Нармандах, Г.Хонгор, Б.Бямба-Очир 145.2.
2017.09.28 00129 Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Жаргалын Дэлгэрмөрөн Н.Ч, Ц.П 145.2.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.08.29 23 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сүхээгийн Уранчимэг Ц.Пүрэвдаваа, Н.Чимэдмядаг 145.2.
2017.12.05 41 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ёндонгийн Бямбацэрэн Н.Ч, Ц.П 145.2.
2018.06.12 17 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сүхээгийн Уранчимэг Н.Ч , Ц. Ц.П 145.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.09.21 379 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Н.Ч, Ц.П нар 145.2.