Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-10-04
Дугаар 52
Хэргийн индекс 164/2017/0015/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа
Шүүгдэгч Ш.Н, Б.М, Б.А
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
181.3. - Танхайрах
215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Б.Батнасан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь- Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Тугчин овогт Ш-ийн Н-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсгүүдэд зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Тугчин овогт Б-ийн М-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Тугчин овогт Баатарын А-д 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Тугчин овогт Ш-ийн Н-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, Б.М-тэй бүлэглэж, Х. М-, С.А-ын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тугчин овогт Б-ийн М-ийг шүүгдэгч Ш.Нтай бүлэглэж, Х.М-, С.А-ын биед буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тугчин овогт Б-ын А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Ны үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.М-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ш-ийн Н-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсугай.

5. Шүүгдэгч Ш.Н-д хорих ял оноохгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Ш.Н нь тогтоол гарахын өмнө 106 хоног, шүүгдэгч Б.М- нь 49 хоног, шүүгдэгч Б.А- нь 62 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.М-, Б.А- нараас гаргуулах хохиролгүй, тэдний иргэний үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэнгүр нэртэй пивоны лааз 4 ширхэг, Охь нэртэй архины шил 1 ширхэг, Соёолж гэх нэртэй пивоны савтай шингэн зүйл 1 ширхэг, 100 төгрөгний гэж нэрлэгдэх хуванцар аяга 1 ширхэг, Баатар овогтой А-ийн эзэмшлийн гэх **-** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс гарч ирсэн цагаан өнгийн фудволк 1 ширхэг, Цагдаагийн ахмад М.Барсбаатарын 2016 оны 09 сарын 24-ны өдөр хэрэг гарсан газарт очиж талийгаач Х.М-ын хэвтэж байсан газарт үзлэг хийж илрүүлсэн 33х21 см хэмжээтэй хар өнгөтэй машины шаврын хаалтны тасархай, түүний хажуу хэсэгт байх diesel гэх бичигтэй бор өнгийн тэлээний түдүүл болон 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтэн Н-ы унаж явсан гэх **-** УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж илрүүлж масканд /нэг удаагийн амны хаалтанд/ шингээж авсан зүйлс, Талийгаач Х.М-ын өмсөж явсан хувцас болох задгай энгэртэй улаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, хагас задгай энгэртэй даавуун фудволк 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн ноосон оймс 1 хос, улаан хүрэн өнгийн гутал 1 хос, хэргийн газрын үзлэгээр газрын хөрснөөс авч шинжилгээнд хүргүүлж ирсэн 9616 Говь-Алтай гэж хаягласан цаасан ууттай шороо 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрч Э.М-аас хураан авч үзлэг хийсэн худгийн моторын төмөр 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 42-91 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийж хурааж авсан шаврын хаалтны тасархай 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгасугай.

10. Шүүгдэгч Ш.Н-ы жолоочийн ****** дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

11. Шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэхьхэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-аас 1822400 /нэг сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.З-д олгож, хохирогч Ж.З-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 59999986/тавин есөн сая есөн зуун ерөн есөн мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

13. Шүүгдэгч Ш.Н-аас нэхэмжилсэн охин М.М, хүү М.Б, охин М.Б нарыг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

15. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.03.30 201607000143 Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Чинзоригтын Мөнхтуяа Ш.Нохойцагаан Б.Мөнхдэлгэр Б.Алтангэрэл Н.Гарамзагд 181.2.1, 181.2.5., 181.3., 215.3., 222.2.
2017.10.04 52 Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Намжилцэрэнгийн Дэлгэрмаа Ш.Н, Б.М, Б.А 181.2.1, 181.2.5., 181.3., 215.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.05.12 07 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Чадраагийн Энхтөр Ш.Нохойцагаан, Б.Алтангэрэл, Б.Мөнхдэлгэр, Н.Гарамзагд 181.3.
2018.06.20 21 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Батлайн Намхайдорж Ш.Но, Б.Мө, Б.Алт 181.2.1, 181.2.5., 181.3., 215.3.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.10.10 421 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Ш.Но, Б.А, Б.Мө 11.6.1., 11.6.2., 27.10.3.