Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2017-07-06
Дугаар 95
Хэргийн индекс 168/2017/0003/э
Шүүх Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашзэвэгийн Цэдэнпэлжээ
Шүүгдэгч Ж.О
Зүйл хэсэг
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны 12 сарын 03-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Улаалзай хүгдүүд овогт Жигмэддоржийн Отгонбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Улаалзай хүгдүүд овогт Жигмэддоржийн Отгонбаярыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жигмэддоржийн Отгонбаярыг  5 /тав/ жил 4 /дөрвөн/ сарын хорих ялаар  шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Ж.Отгонбаярт оногдуулсан 5 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Отгонбаярын  цагдан хоригдсон нийт 333 /гурван зуун гучин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан Ж.Отгонбаярын өмсөж явсан цэнхэр цагаан өнгөтэй хөндлөн судалтай футболка 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн богино савхин куртка 1 ширхэг, 20 болон 40 см урттай, 8 см өргөнтэй, 2.7 см зузаантай, шаргал өнгийн 2 ширхэг банз мод, 3.5 х3 см өргөнтэй, 4 хэсэг болж хугарсан брус мод, 18х20х7 см хэмжээтэй хад чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллгад шилжүүлж, хохирогч Б.Батхорлоогийн өмсөж байсан саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, юүдэнтэй хөх өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал өнгө хосолсон богино өмд 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн хос пүүзэн гутал 1 ширхэг зэргийг хохирогчийн төлөөлөгч Б.Ариунзулд буцаан олгож, ялтан Ж.Отгонбаярын эзэмшлээс 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 10 толгой эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Ялтан Ж.Отгонбаяр нь хохирогчийн төлөөлөгч Б.Ариунзулд гэм хорын хохирлын төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 3000000 /гурван сая/ төгрөг   шүүхийн шатанд 6100000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг нийт 91000000 /есөн сая нэг зуун мянга/  төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүйг дурдсугай.

8. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Ж.Отгонбаярын ЖВ 84012616 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Ж.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  эдлэх ялыг 2017 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

ШҮҮГЧИД                              Ү.ОДГЭРЭЛ

     Б.ЭНХБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.