Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2018-03-03
Дугаар 163
Хэргийн индекс 106/2018/0163/Э
Шүүх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхам-Янжингийн Оюун
Шүүгдэгч Од
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Г.Эрдэмбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

   2018         03          13                                     163

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар, 

хохирогч: Ө.М

шүүгдэгч: Ч.Од нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Одд холбогдох эрүүгийн 1805 0007 10071 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Од.

 

Шүүгдэгч Ч.Од нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-3-30 дугаар байрны орцонд  Ө.Мын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Од мэдүүлэхдээ:

Ө.М нь нөхөртэйгээ хамт 2017 оны 9 дүгээр сард манай хашаа байшинг худалдаж авна, уг хашаа байшинг банкны барьцаанд тавьж, зээл авна гэж хэлээд хашаа байшингийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бичиг баримтыг маань аваад явсан. Тэд 12 дугаар сар хүртэл мөнгөө өгөхгүй, сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Тэгээд намайг гэртээ байхад цагдаа нартай ирээд “манай гэрт танихгүй хүн амьдраад байна” гээд хөөдөг болсон. Би Мыг дагаж “бичиг баримтаа авъя, эсхүл мөнгөө авъя” гэж хэлэхэд тэр “хүн намайг дагаж яваад байна, энэ хүнийг холдуулж өгөөч” гэж цагдаагийн байгууллагад ханддаг болсон. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би бичиг баримтаа авахаар Мын гэрт очсон. Тэгтэл нөхөр нь “гадаа гарч уулзья, бичиг баримтыг чинь өгье” гэж хэлж, дагуулж гараад намайг зодон, миний курткийг урсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр нь би “бичиг баримтаа авах гэсэн юм” гэдгээ хэлэхэд цагдаа “өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Би дараа нь дахиад Мын гэрт нь очиход тэр нөхөртэйгээ нийлээд намайг зодохоор нь би биеэ хамгаалах гэж түүний баруун нүд рүү нь 1 удаа цохисон. Тэгэхэд нүд нь хөхөрсөн байсан. Би Мыг санаатай цохиогүй. Би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, түүнээс уучлалт гуйж байна. Тэд намайг зодсон. Баянгол дүүргийн цагдаагаас намайг шүүх эмнэлэгт үзүүлэх үү гэхээр нь би “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, бичиг баримтаа авмаар байна” гэж хэлсэн. Хохирогч М надаас 3 500 000 төгрөг нэхэмжилж байгааг би төлөх боломжгүй. Учир нь М эхлээд надад хохирол учруулаад, учруулсан хохирлоо төлөхгүй залилаад байгаа учраас би төлөхгүй. Мөн энэ асуудлаар 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүрэгт Мын нөхөрт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа. Нотлох баримтаар нотлогдсон хохирлыг төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ө.М мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 19-нд Од гэрийн гадаа ирээд манай нөхөртэй зодолдсон.  Намайг “болиоч” гэхэд тэр миний нүд рүү цохисон. Би Одд гар хүрээгүй, хэл амаар доромжлоогүй. Тэрнээс хойш би цагдаагийн байгууллагад хандсан. Компьютер томографийн зураг авахуулахад миний баруун нүдний доод ухархайн хана гэмтсэн гэсэн тул хагалгаанд орох шаардлагатай байгаа. Одд цохиулсны дараа 4 хоног цус алдсан учраас 14 хоног эмчилгээ хийлгэсэн. Дахин шинжилгээ өгөхөд дахиад 14 хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бөгөөд хүүхдээ хараад дахиж эмнэлэгт үзүүлж чадаагүй. Хагалгаанд орохын өмнө эмчилгээний хийлгэхэд 300 000 төгрөг болсон. Одоо хагалгааны зардалд 3 500 000 төгрөг болон хагалгааны дараа гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Одоо миний нүд хорсож өвддөг, толгойн баруун хэсэг бас өвддөг болсон. Одоогоор би эмчилгээ хийлгээгүй байна. Хагалгааны төлбөрийг өгвөл хагалгаа хийлгэнэ. Шүүгдэгч надад эмчилгээний зардал өгөөгүй. Гомдолтой байна гэв.

  

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Даваажаргал мэдүүлэхдээ:

Би анх 2017 оны 10 дугаар сард фэйсбүүкээр зар харж байхад Од гэх залуу өөрийнхөө байшингийн зургийг зарна гээд тавьсан байсан тул би утсаар нь холбогдож “таны байшинг үзэж болох уу” гэхэд “болно” гэсэн. Тэгээд би өөртэй нь уулзаад Дэнжийн 1000-д байх хашааг нь очиж үзэхэд надад таалагдсан. Тэгээд яаж авах вэ гэхэд “чи нэр дээрээ шилжүүлээд авч болно, би чамд зээл хөөцөлдөөд өгч болно” гэхээр нь тэр өдрөө би өөрийнхөө нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээд, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би гэрчилгээг нь аваад гэрээтэйгээ явж байгаад хаячихсан юм. Тэгээд би өөрөө нэг сарын хугацаа алдаад Од гэх залууд бухимдал үүсгэчихсэн. Тэгэхээр нь би дахиж уулзаж учраа хэлээд дахиж гэрчилгээг нь гаргаж аваад явж байгаад би хугацаанаас нь өмнө мөнгөө өгч чадахгүй болоод надаас мөнгөө нэхэж эхэлсэн. Тэгээд Од 2017 оны 12 сарын эхээр манай гэрт ирээд намайг дагуулж гараад “бичиг баримтаа авъя” гээд орцонд намайг хоёр удаа цохисон. Тэгээд гуравдахаа цохих гэхээр нь би гараараа хаагаад цаашаа түлхсэн чинь Од хашаа налахдаа өөрийнхөө куртикийг урчихсан. Тэгээд нэг хэсэг байдал намжсан юм. Тэр өдрөө Од манай гэрт дахиж ирээд хаалга тогшихоор нь би эхнэр Мтай хамт гараад уулзахад намайг цохиод авсан. Тэгтэл манай эхнэр “яаж байна” гэхэд манай эхнэрийн баруун нүд рүү нь нэг удаа цохисон. Гэтэл тэр дороо нүд нь хөхрөөд хавдсан. Би тэгээд Одтэй маргалдаад, зууралдаж байгаад салцгаасан гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

      Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 тоот дүгнэлтэд:

      1. Ө.Мын биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Од ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ч.Од нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б-3-30 дугаар байрны орцонд хохирогч Ө.Мын нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь баруун ухархайн дотор ханын хугарал, баруун доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.М, гэрч Б.Даваажаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Одд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Ө.М нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой “Med Trauma” эмнэлэгийн томографийн оншилгоо хийлгэсэн 250 000 төгрөгийн, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн, “Монос” эмийн сангаас эм тариа авсан 21 420 төгрөгийн, “Алое-Эксрта” эмийн сангаас эм авсан 5409 төгрөгийн, “Орбита” эмнэлэгт үзүүлсэн 30 000 төгрөгийн, “Ази-фарма” эмийн сангаас эм авсан 600 төгрөгийн, “Натур” эмнэлэгт томогарфийн зураг авахуулсан 20 000 төгрөгийн, бусад 20 000 төгрөгийн, нийт 361 429 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгчээ.

Иймд шүүгдэгч Ч.Одээс 361 429 төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.Мд олгох нь зүйтэй. Шүүгдэгч нь хохирогчид нотлох баримтаар нотлогдсон хохирлыг төлөхөө илэрхийлж байна.

 

Хохирогч Ө.М нүдний хагалгааны зардал 3 500 000 төгрөг болон хагалгааны дараа гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлосон нотлох баримт байхгүй тул эрүүгийн энэ хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй байна. Харин энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.09.12 349 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Д.М 091.2.12, 11.6.1.