Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2018-04-05
Дугаар 242
Хэргийн индекс 185/2018/0208/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баярын Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч П.А, Ж.О
Зүйл хэсэг 268.1. - Хээл хахууль авах
22.5.1. - Хахууль өгөх
Улсын яллагч П.Энхболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цэцэнбал овогт Жавзангийн Оыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар өөрөө хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Аыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оыг нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг) 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 (есөн сая долоон зуун ерэн хоёр мянга)  төгрөгөөр торгох ялаар,

2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Аыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О 14 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240.000 (хоёр зуун дөчин мянга) төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 3.360.000 (гурван сая гурван зуун жаран мянга) төгрөгийг хасч тооцсугай.

 

4. Шүүгдэгч П.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд, шүүгдэгч П.Ад оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тус тус тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, П.А нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

7. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.От оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг, шүүгдэгч П.Ад оногдуулсан нийтийн албан тушаалд томилогдох эрх хасах ялын хугацааг тус тус торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Ж.Оын нөхөн төлсөн 1.000.000 (нэг сая) төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

9. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Ж.Оаас хураан авсан 800.000 (найман зуун мянга) төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Оын биеэс хураан авсан 8.500 төгрөгийг Ж.От буцаан олгож, Ж.Оын нэр дээрх Голомт банкны 1205018685 тоот Ам.долларын хадгаламжийн данс дахь 3000 Ам.долларын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 20-ны 78 дугаартай  прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож,

 Ж.Оаас нэгжлэгийн үеэр хураан авсан Юнитель ХХК-ийн “88484048 О” бичиглэл бүхий сим картны гэр 1 ширхэг, Мобиком ХХК-ийн 95248466 дугаарын сим картны гэр 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 99038448 дугаартай, гар утас 1 ширхэг, “Нокиа” маркийн хар өнгөтэй, дотороо 90127772 дугаартай, гар утас 1 ширхэг, “Самсунг” маркийн дэлгэгдэж онгойдог хар өнгийн гар утас сим картны хамт, цэнэглэгч 1 ширхэг,  “Нокиа” маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг, GMOBILE гэх бичиглэлтэй хар саарал өнгийн гар утас, сим картны карт, vk Mobile гэх бичиглэл бүхий дэлгэгдэж онгойдог гар утас 1 ширхэг, Ж.Оын Е0349861, Е1690422 дугаарын гадаад паспорт 2 ширхэг зэргийг эзэмшигчид нь буцаан олгож,

ХААН банкнаас ирүүлсэн 1 ширхэг СD (1хх-ийн 152), Ж.Оын гэрт болон ажлын албан өрөөнд нэгжлэг хийснийг баримтжуулсан СD 2 ширхэг (1хх-ийн 224), “Маш нууц! Ж.О” болон “Маш нууц! П.А” гэсэн тус тусын тэмдэглэгээ бүхий цагаан өнгийн 2 ширхэг CD зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О, П.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                      

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.04.05 242 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ П.А, Ж.О 268.1., 22.5.1.
2018.04.05 242 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ П.А, Ж.О 268.1., 22.5.1.
2018.04.24 304 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Д.Б 17.1.2.1.
2018.05.07 332 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Т.А 11.6.1.
2018.05.14 354 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Б.Б 17.3.1.
2018.05.14 359 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Н.Д, нарын 8 хүн 24.3.1.
2018.05.31 411 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Б.Х 11.6.1.
2018.06.11 446 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Баярын Мөнх-Эрдэнэ Ш.Х 11.6.1.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.07.05 637 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Намдагсүрэнгийн Батсайхан П.А, Ж.О 268.1., 22.5.1.
2019.11.05 1117 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Намдагсүрэнгийн Батсайхан П.А, Ж.О 268.1., 22.5.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.10.10 426 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Ж.О, П.А 268.1., 22.5.1.