Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2018-04-19
Дугаар 333
Хэргийн индекс 188/2018/0309/Э
Шүүх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лхамхүүгийн Баатар
Шүүгдэгч С.Б
Зүйл хэсэг 10.1.2 - тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;
Улсын яллагч Д.Ууганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц овогт С-ын Б-хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Б-15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-урьдчилан хоригдсон 129 /нэг зуун хорин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зэс голчтой 3 хэсэг цахилгааны утас, цагаан өнгийн шаазан эдлэлийн хэлтэрхий хэсгүүд, 22см урттай шатаж харласан төмөр алх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Б-эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР

 

                       ШҮҮГЧИД                                    Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                

  Г.ГАНБААТАР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.06.14 562 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Цогийн Оч С.Б 10.1
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2018.09.28 415 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг С.Б 10.1.2