Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Цагаатгах тогтоол
Огноо 2018-07-09
Дугаар 126
Хэргийн индекс 240/2018/0126/Э/
Шүүх Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Тогоочийн Дэлгэрмаа
Шүүгдэгч Э.Х
Зүйл хэсэг
Улсын яллагч Ц.Ариунжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгч Э.Х- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр яллах дүгнэлтийг хүчингүй болгож,  шүүгдэгч Э.Х-ыг цагаатгасугай. 
  2. Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосонтой холбогдуулан 1728000000034 дугаартай хэргийг прокурорт буцааж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Х-нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.