Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2018-08-13 |
Дугаар | 1166 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | Т.Э, Л.Д, А.Т |
Зүйл хэсэг | 091.2.1 - шунахайн сэдэлтээр хүнийг санаатай алах 091.2.11 - бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл 091.2.15 - хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах 147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх |
Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч |
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан прокуророос газраас шүүгдэгч Т.Э гэм буруугийн үйлдлээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан, шүүгдэгч Л.Д гийн гэм буруугийн үйлдлээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Прокурорын газраас шүүгдэгч Л.Д г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Эн өд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Эн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
3. Прокурорын газраас шүүгдэгч Л.Д , А.Т нарыг 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.
4. Шүүгдэгч Б овогт Т Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд, шүүгдэгч Л овогт Л Д , Н овогт Ам Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар Т.Энхмөнхийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Л.Д , А.Т нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Эн өд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Т эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Эн ийн цагдан хоригдсон 548 хоногийг, шүүгдэгч А.Т ийн цагдан хоригдсон 347 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяа гэм хорын бусад хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяагийн сэтгэл санааны хохирол гэж 18.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхисугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 1.4-д тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн пивоны шилний 19 ширхэг хагархай, хар өнгийн үстэй дотортой түрийтэй хос гутал, ногоон өнгийн өмд 1 ширхэг, талийгаач С.Батзолбоогийн өмсөж явсан саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн подволк 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцгэн хээтэй эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хар судалтай пүүзэн хос гутал, ягаан өнгийн хос оймс зэргийг устгуулахаар, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
12. Л.Д нь нийт 548 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
13. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншин сонсгоноор хүчинтэй бөгөөд Т.Э А.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Л.Д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Т.Э А.Т нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
14. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Э , А.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Б.АРИУНХИШИГ
Д.МӨНХТУЯА
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |