Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2018-10-12
Дугаар 212
Хэргийн индекс 175/2018/0206/Э
Шүүх Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сэмжидийн Нолхоосүрэн
Шүүгдэгч Т.Н Нар
Зүйл хэсэг 17.12.1. - Мал хулгайлах
Улсын яллагч М.Энхбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 2, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харнууд овогт Бат-Очирын Зориг, шүүгдэгч Өөлд овогт Балжиннямын Пүрэвсүрэн, шүүгдэгч Мотой овогт Ганбаатарын Батболд, шүүгдэгч Шаавай овогт Даваасамбуугийн Мягмарсүрэн, шүүгдэгч Шаавай овогт Пүрэвжавын Ариунболд, шүүгдэгч Шаавай овогт Тэрбишийн Насанзаяа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мотой овогт Ганбаатарын Батболд, шүүгдэгч Шаавай овогт Пүрэвжавын Ариунболд, шүүгдэгч Шаавай овогт Тэрбишийн Насанзаяа шүүгдэгч Харнууд овогт Бат-Очирын Зоригийг нарыг тус бүр 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Өөлд овогт Балжиннямын Пүрэвсүрэн, шүүгдэгч Шаавай овогт Даваасамбуугийн Мягмарсүрэн нарыг тус бүр 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ганбаатарын Батболд, шүүгдэгч Пүрэвжавын Ариунболд, шүүгдэгч Тэрбишийн Насанзаяа шүүгдэгч Бат-Очирын Зориг, шүүгдэгч Балжиннямын Пүрэвсүрэн, шүүгдэгч  Даваасамбуугийн Мягмарсүрэн нарт мэдэгдсүгэй.

  4.Шүүгдэгч Б.Зориг, шүүгдэгч Д.Мягмарсүрэн, шүүгдэгч Б.Пүрэвсүрэн, шүүгдэгч Г.Батболд, шүүгдэгч П.Ариунболд, шүүгдэгч Т.Насанзаяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

  5.Хавтаст хэргийн 72, 75, 78, 2-р хх-ийн 119, 2-р хх-ийн 122-р хуудсанд авагдсан “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан морьдын үнэ шүүгдэгч Б.Зоригоос 450.000 төгрөг, шүүгдэгч Д.Мягмарсүрэнгээс 450.000 төгрөг, шүүгдэгч Б.Пүрэвсүрэнгээс 650.000 төгрөг, шүүгдэгч Г.Батболдоос 650.000 төгрөг, шүүгдэгч П.Ариунболдоос 650.000 төгрөг, шүүгдэгч Т.Насанзаяагаас 650.000 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгосугай.

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-р зүйлийн 4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Батболдын саарал өнгийн хавтастай,  ногоон өнгийн судалтай, улаан  өнгийн гөлөмтөй, хар өнгийн дөрөөтөй, саарал тохомтой цэрэг эмээл 1 ширхэг, мяндсан улаан өнгийн жолоотой хазаар 1 ширхэг, шүүгдэгч Т.Насанзаяагийн хар дэвстэй, эсгий тохомтой улаан өнгийн хивсэнцэр гөлөмтөй, хар өнгийн дөрөөтөй монгол эмээл 1 ширхэг, давхар суран реминэн жолоотой хазаар 1 ширхэг, шүүгдэгч П.Ариунболдын ширэн дэвстэй, улаан өнгийн хавтастай, бор тохомтой, хивсэнцэр гөлөмтөй, хар өнгийн гөлөмтөй завь эмээл 1 ширхэг, цагаан олсон хазаар 1 ширхэг, шүүгдэгч Б.Зоригийн сааран өнгийн тохом, цэнхэр өнгийн судалтай, цагаан өнгийн дөрөөтөй, төмөр хийцтэй завь эмээл 1 ширхэг, цагаан өнгийн жолоотой хазаар 1 ширхэг, 12 метрийн урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэгийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

    7.Шүүгдэгч Б.Зориг, шүүгдэгч Д.Мягмарсүрэн, шүүгдэгч Б.Пүрэвсүрэн, шүүгдэгч Г.Батболд, шүүгдэгч П.Ариунболд, шүүгдэгч Т.Насанзаяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

    8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

    9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

   10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

   11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч нар болон шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

   12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.