Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2018-12-26 |
Дугаар | 29 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | Ж.Э |
Зүйл хэсэг | 17.1.1. - Хулгайлах |
Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, Улсын яллагч Б.Эрдэнэбаатар, Хохирогч М.Нэргүй, Шүүгдэгч Ж.Э , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Э д холбогдох эрүүгийн 1806 03316 1851 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч ахын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Ж.Э .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг 12 тоотод оршин суух иргэн М.Нэргүйгийн ээмгийг нууцаар хулгайлан авч хохирогч М.Нэргүйд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нэргүй мэдүүлэхдээ: “...Хохирлоо барагдуулж авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв. Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Нэргүйгийн өгсөн мэдүүлэг /хх-9/, гэрч Ж.Нарантуяагийн мэдүүлэг /хх-11/, эд зүйлийн үнэлгээ /хх-17-19/, Ж.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43/, шинээр хохирол төлсөн баримт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг 12 тоотод оршин суух иргэн М.Нэргүйгийн ээмгийг нууцаар хулгайлан авч хохирогч М.Нэргүйд 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч М.Нэргүйгийн өгсөн: “...Манай нөхөртэй хамт ажилладаг гэх Ж.Э нь манайд түр хугацаанд амьдарсан. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө Ж.Э “эгчээ би Налайх яваад хувцас, эд зүйлээ сольж өмсөөд буцаад ирье, надад унааны мөнгө 2000 төгрөг өгчих” гэхээр нь би 2000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд маргааш өглөө нь манай нөхөр рүү залгаад “би буудалд байна, 40000 төгрөгийн өрөнд орчихлоо, намайг ирээд аваач” гэж хэлсэний дараа нь над руу залгаад би ээжээс өвлөгдөн ирсэн өрөөсөн алтан ээмгийг барьцаанд тавьж мөнгө өгөх санаатай цүнхээ үзэхэд байхгүй байсан. Гэтэл манай хоёрдугаар ангийн охин Дэлгэрмаа “таныг гараад явсан хойгуур Ж.Э ах таны цүнхийг ухаад байсан” гэж хэлсэн.” /хх-9-10/ гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад гэрч Ж.Нарантуяагийн өгсөн: “...Ганц дутагдалтай тал нь сүүлийн жилүүдэд архи уудаг болсон байсан” /хх-11/ гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад Ж.Э ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би М.Нэргүй эгчийн гар цүнхнээс нууцаар 1 ээмгийг нь аваад гарч яваад такси бариад 13 дугаар хороололд таксины жолоочоор ломбарданд ээмгийг нь 180.000 төгрөгөөр барьцаанд тавиулаад мөнгөөр нь хүүхэн авч буудалд орж хоносон.” /хх-43/ гэх мэдүүлэг,
-Эд зүйлийн үнэлгээ /хх-17-19/, -Шүүгдэгч Ж.Э ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг 12 тоотод оршин суух иргэн М.Нэргүйгийн ээмгийг нууцаар хулгайлан авч хохирогч М.Нэргүйд 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Нэргүй, гэрч Д.Нарантуяа, шүүгдэгч Ж.Э ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлэгээ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ж.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Хохирогч М.Нэргүй нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг шүүхээс ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ж.Э д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ж.Э нь нийт 8 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Э ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Ж.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Э нь 8 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ж.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |