Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-01-04
Дугаар 31
Хэргийн индекс 187/2018/0164/э
Шүүх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Ийшээгийн Ганбат
Шүүгдэгч Б.Ж.Е, Т.Х
Зүйл хэсэг 17.1.2.1. - Хулгайлах
17.1.2.3. - Хулгайлах
17.1.2.4. - Хулгайлах
Улсын яллагч Ш.Хосбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ж.Ё бусдын эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Б овогт Т.Хг эд хөрөнгийг нууцаар, орон байранд нэвтэрч, их хэмжээний эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Ж.Ёт  7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар шүүгдэгч Т.Хд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ш тэмдэглэлийн дэвтэр, ХХБ-ны 3 ширхэг баримт, бусад 2 ширхэг 9ш СД-д буулгасан бичлэг зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,

ХХБ-ны хадгаламжын дэвтэр 1 ширхэг, Маке good money гэсэн бичиглэлтэй дэвтэр 1 ширхэг, Daejeonкогеа гэсэн бичигтэй Б.Ж.Ё зурагтай дэвтэр 1 ширхэг, хуудасны хамт, Хар өнгийн арзгар ултай 10 дугаартай шинжилгээнд тохирсон пүүзэн гутал нэг хос, Урдаа цахилгаантай саарал өнгийн малгайтай юдэнтэй куртик нэг ширхэг, хар саарал өнгийн өмд нэг ширхэг, Хар өнгийн хармаатай цахилгааны оруулгатай өмд тус бүр нэг ширхэг, Цэнхэр өнгийн урдаа цахилгаантай куртик нэг ширхэг зэргийг шүүгдэгч нарын ар гэрт буцаан олгож,

68-48 УБЧ улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг /, 12-74 ДАР улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг / 45-20 УБА улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг /, 21-52 УБҮ улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг /, 82-74 УБП улсын дугаар / хуурамч гэх 2 ширхэг / зэрийг устгуулахаар Авто тээврийн үндэсний төвд шилжүүлж,

Хар өнгийн том таслагч багаж нэг ширхэг, Шар өнгийн жижиг таслагч багаж нэг ширхэг, Улаан хүрэн өнгийн дунд зэргийн таслагч нэг ширхэг, Улаан өнгийн богино лоом төмөр нэг ширхэг, Хар өнгийн урт лоом төмөр үзүүр нь тахийсан хэлбэртэй нэг ширхэг, Шар өнгийн үүрдэг зориулалтаар бэлтгэсэн зүйл нэг ширхэг, 2 ширхэг хөрөө, Хугархай хуурай нэг ширхэг, Алх нэг ширхэг, Уяа нэг ширхэг, 3 ширхэг будаг цайвар өнгийн, Гар станц 2 ширхэг чихэвчний хамт, Станцын суурь 2 ширхэг, Цэнэглэгч 2 ширхэг, Шар өнгийн хайрцагтай 2 ширхэг станц, суурь цэнэглэгч, чихэвчны хамт, Сосо гэсэн бичигтэй хар өнгийн бүх хаалга онгойлгох зориулалттай түлхүүр багажны цуглуулга нэг ширхэг. / ком / , Атвёрка 2 ширхэг , Цагаан өнгийн урт уяа , Бахь 2 ширхэг, Газу гэж нэрлэдэг төмөр багаж бахь мэт хэлбэртэй, Дугуйн троцов нэг ширхэг, Тусгай түлхүүрнүүд нэг ком 9 ширхэгтэй, Ажлын бээлий 4 хос, 1 өрөөсөн, Будаг 3 ширхэг, Богино антена, 9 мм түлхүүр нэг ширхэг, Асаагуур нэг ширхэг, Суурин станц нэг ширхэг / гаринтууртай / холбогч утасны хамт /, АGАТНА гэсэн цэнхэр өнгийн хавтас дотор хуурамч номер дугаар хийж байхдаа ашигласан байж болох сэтгүүлийн тасархай, Цагаан өнгийн даавуун мэт зүйл дотор цайвар өнгийн төмөрөн цоож нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Ж.Ё нь урьдчилан цагдан хоригдсон 463 хоног, шүүгдэгч Т.Хгийн урьдчилан цагдан хоригдсон 328 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 30.486.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Ж.Ё-с 15.243.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Чинбатад 4.250.000 төгрөг, хохирогч С.Од 2.150.000 төгрөг, хохирогч Д.Жд 7.730.000 төгрөг Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийг тус тус,

- Шүүгдэгч Т.Хгаас 15.243.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ч- 4.250.000 төгрөг, хохирогч С.Од 2.150.000 төгрөг, хохирогч Д.Жд 7.730.000 төгрөг Цагдаагийн Ерөнхий газрын санхүүгийн хэлтэст 1.113.000 төгрөгийн хохиролыг гаргуулж тус тус олгосугай.

7. Шүүгдэгч Т.Хгийн нэр дээрх Худалдаа хөгжпийн банк дахь 419008634 тоот төгрөгийн дансан дахь 11.046.917 төгрөг,

- Шүүгдэгч БНСУ-ын иргэн Б.Ж.Ёын нэр дээрх Худалдаа хөгжлийн банк дахь 450012618 тоот төгрөгийн дансан дахь 11.049.526 төгрөгийн захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласныг хүчингүй болгож, дансан дахь мөнгөн хөрөнгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Т.Хгийн эзэмшил дэх 32-71 УБЦ улсын дугаартай тоёота приус-30 маркийн авто машиныг улсын орлого болгож, 01420269 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, 0933712 дугаартай татварын гэрчилгээ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн түлхүүр 1 ширхэг зэргийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Ж.Ё, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ж.Ё, Т.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй                                              

ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       И.ГАНБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.