Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2019-02-18 |
Дугаар | 280 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | Д.Б |
Зүйл хэсэг | 12.1.2.1. - Хүчиндэх 12.1.2.6. - Хүчиндэх |
Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч |
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,6, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж зүйлчилсэнийг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчилсүгэй. 2. Шүүгдэгч Д.Б ыг хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж үйлдсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Д.Б д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б ы цагдан хоригдсон 145 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт хадгалсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Н.БААСАНБАТ
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |