Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2019-03-07 |
Дугаар | 373 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | Г.Н, Л.Г, М.М, Н.Б |
Зүйл хэсэг | 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах |
Улсын яллагч | Ч.Батбаяр |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч |
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г .Н , Л.Г , М.М нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэргийг, шүүгдэгч Б.Б бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг, өсвөр насны шүүгдэгч Н.Быг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н , Л.Г , М.М , Б.Б , өсвөр насны шүүгдэгч Н.Б нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Г.Н т өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сар 6 хоногийг ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг 1 жил 11 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Г.Н ын цагдан хоригдсон 69 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 зааснаар Г.Н т оногдуулсан 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Н , Л.Г , М.М , Б.Б , өсвөр насны шүүгдэгч Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Г.Н , Л.Г , М.М аас тус бүрээс 2.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Мөрдөгчийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн 30-56 УНТ улсын дугаартай цагаан өнгийн 2008 онд үйлдвэрлэсэн NHW203398918 арлын дугаартай приус 20 маркийн автомашиныг хэрэгт тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Л.Г , М.М , Б.Б нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Б нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, асран хамгаалагчид нь хариуцуулсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Н т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.Г , М.М , Б.Б , өсвөр насны шүүгдэгч Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Н т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.Г , М.М , Б.Б , өсвөр насны шүүгдэгч Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЧИНГИС
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |