Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-02-18
Дугаар 161
Хэргийн индекс 185/2019/0168/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүхээгийн Оюунчимэг
Шүүгдэгч Г.Ж
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
10.1 - Шүүгч дараахь үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй:
Улсын яллагч Д.М
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                        

1. Шүүгдэгч Боржигон овогт Гонгорын Жанцанг хүнийг алсан, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Гонгорын Жанцанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 / арав / жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Г.Жд энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Жгийн  эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Жгийн цагдан хоригдсон 145 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай, ажлын хэсэг нь 12.5 см урттай, 4.5 см өргөнтэй, бариул хэсэг нь 11.5 см урттай 2ш заазуур, хадаасаар холбосон мод 2ш,  сарал өнгийн цамц, цэнхэр өнгийн малгай, улаан өнгийн футболк 1ш, хөх өнгийн дотоож 1ш, бараан өнгийн оймс 1 хос, цайвар хөх өнгийн өмд 1 хос, шар өнгийн хагас түрийтэй гутал 1 хосыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Г.Жгаас 2.231.700 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Оюунцэцэгт  олгож, нэхэмжлэлээс 10.768.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Г.Жд авсан цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Жд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                        Д.РЕНЧЕНХОРОЛ  

 

                                                                        Б.ДУЛАМСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.06.11 581 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Цогийн Оч Г.Ж 11.6.1., 10.1