Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2019-02-22 |
Дугаар | 455 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | В.О |
Зүйл хэсэг | 17.1.2.1. - Хулгайлах |
Улсын яллагч | А.Сайнбаяр |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, Улсын яллагч А.Сайнбаяр, Шүүгдэгч В.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, В.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч В.О нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур-2” хотхоны 40 дүгээр байрны 29 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгийн гэрт нэвтэрч 3 ширхэг гар утас, куртика, бэлэн 100.000 төгрөг хулгайлж 1.262.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Оюунбилэгийн мэдүүлэг /хх-18-20/, "Дамно" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10-11/, шүүгдэгч В.О хувийн байдлыг тогтоосон баримт, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-36/, шүүгдэгч В.О иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, шүүгдэгч В.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-34-35/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.О нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур-2” хотхоны 40 дүгээр байрны 29 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгийн гэрт нэвтэрч 3 ширхэг гар утас, куртика, бэлэн 100.000 төгрөг хулгайлж 1.262.000 төгрөгийн хохирол учруулсан нь үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оюунбилэгийн өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 9-ний өглөө хүргэн Билэгсайхан ажилдаа явах гээд бичиг баримтаа куртикнээсээ авах гэтэл куртик нь байхгүй байсан. Тэгээд гар утас эд зүйлсээ үзэхэд байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тухайн үед хөргөгчний хаалга дуугарахад нь би сонссон боловч хүргэнээ явж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй юм.” /хх-18-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд В.О яллагдагчаар өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 8-ны орой архи уугаад тасарчихсан байсан. Тэгээд үүрээр даараад сэртэл гадуур хувцасгүй байрны орцонд байхаар нь хаана байгаагаа мэдэх зорилготой айлын хаалга татаж явж байгаад нэг айлд орсон. Тэгээд “хүн байна уу” гэхэд хүн дуугараагүй. Би уух зүйл олж уучихаад ширээн дээр байсан эд зүйлийг нь авч гараад такси бариад явж байснаа санаж байгаа юм. Тухайн үед миний уусан архи сайн гараагүй байсан. Гэртээ хариад унтаж байгаад орой сэрээд “Тэди” орж нэг гар утсыг нь өөрийнхөө утастай зарсан. Тэгэхэд нэг хүн эд зүйлийг чинь оллоо гэж хэлэхээр нь очиж уулзсан юм. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” /хх-34-35/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-24/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10-11/, Шүүгдэгч В.О урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-36/ гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч В.О нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур-2” хотхоны 40 дүгээр байрны 29 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгийн гэрт нэвтэрч 3 ширхэг гар утас, куртика, бэлэн 100.000 төгрөг хулгайлж 1.262.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Оюунбилэгийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч В.О нь 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Аман хуур-2” хотхоны 40 дүгээр байрны 29 тоотод оршин суух иргэн Б.Оюунбилэгийн гэрт нэвтэрч 3 ширхэг гар утас, куртика, бэлэн 100.000 төгрөг хулгайлж 1.262.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн
Шүүгдэгч В.О гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Оюунбилэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч В.О Эрүүгийн
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгтээ шүүгдэгч В.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.О ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. В.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар В.О оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, В.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, В.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл В.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |