Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-05-10
Дугаар 751
Хэргийн индекс 105/2019/0664/Э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүрэнхорлоогийн Өсөхбаяр
Шүүгдэгч Б.Б
Зүйл хэсэг 18.5.3. - Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх
20.7.1. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Улсын яллагч Г.Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1. И овогт Бн Бг “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах”, “Хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Б.Бд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Бн цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Б.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт хавсаргаж ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн:

          Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд хадгалагдаж буй 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Бн биед үзлэг хийж хураан авсан “Батцоож Б. Баянзүрх Дүнжингарав 107-20 13311 Улаанбаатар Монголиа” гэх хаягтай “2019.01.14” гэж Гаалийн анхааруулсан тэмдэг дарагдсан, марк наасан цагаан өнгийн дугтуй 1 ширхэг, Дугтуйн дотор битүүмжилсэн гялгар уутанд хийгдсэн шаргал өнгийн нэг талдаа Гавлын ясны дүрстэй 2 ширхэг эм мэт зүйл, /“Арслангийн” дүрстэй 111 ширхэг эм мэт зүйлүүд байсныг цахилгаан жин дээр нийтэд нь жинлэхэд 45,7 грамм жинтэй, “Арслангийн” дүрстэй эм мэт зүйлийг жинлэхэд 44,6 грамм жинтэй, Гавлын ясны зурагтай 2 ширхэг эм мэт зүйл жинлэхэд нийт 1 грамм жинтэй/ нийт Гавлын болон Арслангийн дүрс бүхий 113 ширхэг сэтгэцэд нөлөөт эм мэт зүйлс,

          2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол шуудан” ХК-й Дүнжингарав дахь шуудангийн 56 дугаар салбарт “Батцоож Б. Баянзүрх Дүнжингарав 107-20 тоот” гэх хаягаар Бүгд Найрамдах Франц улсаас ирсэн илгээмжин дотор байсан цэнхэр өнгийн дөрвөлжин хэлбэртэй дүрс бүхий цаас мэт зүйл 1 ширхэг, мөн цэнхэр өнгийн гурвалжин хэлбэртэй эм мэт зүйл 1 ширхэг /Шинжээчийн дүгнэлтээр MDMA буюу Экстази илэрсэн/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                             С.ӨСӨХБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.07.02 667 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Дарамын Мягмаржав Б.Б 18.5.3., 20.7.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.10.30 562 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Б.Б 18.5.3., 20.7.1.