Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-04-19
Дугаар 88
Хэргийн индекс 180/2019/0012/Э
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч Ө
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч Т.Баярмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Б.Ө-г бага насны хүүхдийг хүчиндэж бэлгийн замын халдварт өвчин халдаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-г 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-н цагдан хоригдсон 171 /нэг зуун далан нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ө-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ө-с 169.800 /нэг зуун жаран есөн мянга найман зуу/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандашид олгуулсугай.

 

7. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйг дурдсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                Э.ОДХҮҮ

 

ШҮҮГЧ                                                С.НАСАНБУЯН

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.10.02 453 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Б.Ө 12.1.4.