Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-04-26
Дугаар 673
Хэргийн индекс 105/2018/1239/Э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жаргалын Дэлгэрмөрөн
Шүүгдэгч Б.Н , Б.Х ,
Зүйл хэсэг 22.4.4. - Хахууль авах
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Н ы нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хийхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н ы нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Н д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н ы яллагдагчаар цагдан хоригдсон 65 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н ы БЗД, СБД, ЧД-ийн шүүхийн Төрийн банкны барьцааны 100900005406 тоот дансанд тушаасан 2979000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

            7. Шүүгдэгч Б.Н ы өмчлөлийн 66-99 УНЧ улсын дугаартай Тоёота Харьер маркийн автомашин, Б.Х гийн өмчлөлийн 26-70 УНЛ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг тус тус битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

            9. Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 1 сая төгрөгийг Б.Н  /РД:/-д буцаан олгосугай.

            10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, дээд шатны прокурор нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Н д авсан цагдан хорих, Б.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.07.18 738 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Лхагвасүрэнгийн Дарьсүрэн Б.Н, Б.Х 22.4.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.01.27 52 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Б.У, Э.Тнарт 20.7.1., 20.7.2.
2019.12.13 649 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Б.Н, Б.Х 22.4.4.
2019.12.16 658 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Б.Ц 11.6.1.
2020.01.22 49 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Б.Л 11.4.1.
2020.01.22 51 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Г.О 11.6.1.
2020.01.27 53 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Г.Б 17.3.2.2.
2020.01.29 62 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Б.Б 27.10.1.
2020.02.05 77 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр В.Б 11.6.1.
2020.02.12 81 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Б.Б-, Б.Х-, Б.Г-, П.П-, Б.О- нар 17.1.2.1., 17.1.2.3., 17.1.2.4., 18.6.1.
2020.02.12 84 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Л.У 17.3.1.
2020.02.17 103 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Э.М 12.1.4.
2020.03.02 125 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Э.О 11.6.1.