Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-05-15
Дугаар 109
Хэргийн индекс 180/2019/0133/Э
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч М
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Мыг түүнд оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөрт багтааж төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 75 ширхэг буюу 5 куб метр цагаалсан модоор барьсан хашаа, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг  хурааж улсын орлогод оруулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн пад тракторыг чиргүүлийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч А.Б-т буцаан олгож, тракторын үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Н.М-с гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-с байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 1.836.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

 

7. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.МӨНХТУЛГА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.