Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-04-11
Дугаар 054
Хэргийн индекс 161/2019/0054/Э
Шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Хажекберийн Талгат
Шүүгдэгч С.А
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Х.Ө
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     1.  Шүүгдэгч Н овогт А-гийн А ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ыг 500 “таван зуун” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 180 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

     4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шoүгдэгч А.А аас 258.000 төгрөг гаргуулан хохирогч С.А т олгож, хохирогч С.А нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

     5. Энэ хэрэгт шүүгдэгч А.А  нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.А ы  иргэний  цахим үнэмлэхийг  шүүхийн  шийдвэр  гүйцэтгэх байгууллагад  шилжүүлэхийг шүүгчийн  туслах Т.Х д даалгасугай.

     7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч А.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

     9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.