Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2019-03-06 |
Дугаар | 360 |
Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Энхтайваны Чингис |
Шүүгдэгч | Д.М, Г.Б |
Зүйл хэсэг | 20.10.1. - Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах |
Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч |
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М, Г.Б нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М-ад 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Д.М-ад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.М-ын цагдан хоригдсон 61 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Г.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.10 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хадгалахаар, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №35 гэж дугаарлан хураан авсан 40x40 см хэмжээтэй хатуу цаас, 50 см өргөнтэй, 50 см урттай, 150 см орчим өндөртэй Каннабис гэх нэршилтэй ургамлыг ургах орчныг бүрдүүлсэн, дотор хэсгийг нь мөнгөлөг өнгийн цаасаар бүрсэн гар аргаар хийсэн лаборатори мэт зүйл, 8 гэж дугаарласан хайрцагний хамт 301,5 грамм ногоон өнгийн хатаасан ургамал, №12 гэж дугаарласан DAEWOONG гэсэн бичиглэл бүхий дотроо өнгөгүй шингэнтэй шаргал өнгийн тагтай агаар чийгшүүлэгч, №18 гэж дугаарласан уутны хамт 0,6 грамм хатсан ургамал мэт зүйл, №5 гэж дугаарласан хураан авсан "Хүлэгт хөрс" гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн ууттай зүйл, №3 гэж дугаарлан хураан авсан BASE A, SWEET STICKY, TREE TRUNK, GOLDEN TREE, BASE B, CALMAG IRON гэсэн бичиглэл бүхий 6 ширхэг дотроо шингэнтэй савнууд, №4 гэж дугаарлан хураан авсан Хатан туул гэсэн бичиглэл бүхий шошготой дотроо тал хүрэн өнгийн шингэнтэй усны сав, №1 гэж дугаарласан резинэн бээлий, №2 гэж дугаарлан 5мл-1 ширхэг, 3 мл-1 ширхэг тарианы шприц, базсан цагаан өнгийн нимгэн цагаан цаас мэт зүйл, улаан өнгийн 10 ширхэг, шар өнгийн 10 ширхэг, ногоон өнгийн 10 ширхэг дотроо шингэнтэй ургамлын бордоо, МАХ 100 грамм гэсэн бичиглэл бүхий гар жин, TDS-3/temp гэсэн бичиглэл бүхий усны бохирдол хэмжигч 2 ширхэг багаж, 13 гэж дугаарлан хураан авсан ногоон өнгийн ургамал мэт зүйлийг уутны хамт 1,4 грамм, №81 гэж дугаарлан хураан авсан дотроо хүрэн өнгийн шингэнтэй доод хэсэгт нь дугуй хэлбэртэй цоолсон хуванцар сав, шар өнгийн скочоор ороосон байдалтай, ургамлыг үр мэт зүйл 9 ширхэг, 8 гэж дугаарласан ваартай ургамал мэт зүйлээс авсан дээж уутны хамт 2,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |