Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-18
Дугаар 597
Хэргийн индекс 185/2017/0077/э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баярын Мөнх-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Э
Зүйл хэсэг 17.3.2.2. - Залилах
Улсын яллагч Б.Мөнгөншагай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос Д.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Сартуул овогт Дашзэвэгийн Эыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын 576.282.000 /таван зуун далан зургаан сая хоёр зуун наян хоёр мянга/ төгрөгийг залилан авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Эыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Д.Эд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын хэмжээнд нийцүүлэн хасч, Д.Эын эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон шинэчлэн тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Д.Эд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 9 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Эын нийт эдлэх ялын хэмжээг 12 жилийн /арван хоёр/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. 2015 оны  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Эд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.                                                                                                                      

 

7. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 1207 хоногийг, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас биечлэн эдэлсэн 4 жил 2 сар 29 хоногийн хорих ялыг тус тус Д.Эын эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хуурцаг /Си Ди/, 1 ширхэг флаш зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

9. Иргэний хариуцагч О.Төгсөө, Н.Хүрэлсүх нар бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хээгт зааснаар шүүгдэгч Д.Эаас нийт 576.282.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч М.Одсүрэнд 70.000.000  төгрөг, хохирогч Ч.Базардагийд 53.132.000 төгрөг, хохирогч Ч.Очирбатад 50.500.000 төгрөг, хохирогч Л.Энхтуулд 40.700.000 төгрөг, хохирогч Г.Батсайханд 135.750.000 төгрөг, хохирогч Д.Нэргүйд 56.000.000 төгрөг, хохирогч Д.Батцэцэгт 27.700.000  төгрөг, хохирогч Г.Болортуяад 60.500.000 төгрөг, хохирогч С.Өлзийсайханд 20.000.000 төгрөг, хохирогч Г.Баярсайханд 36.000.000 төгрөг, хохирогч А.Билгүүнд 26.000.000  төгрөгийг тус тус олгосугай.     

 

11. Хохирогч, иргэний хариуцагч нар орон сууц өмчлөх, эзэмших эрхийн талаарх маргаан болон гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.                                                                                                      

 

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

           

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                           ШҮҮГЧИД                                          С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                                        Б.ДУЛАМСҮРЭН  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2017.04.18 268 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Д.Ариунболд 215.2.
2019.10.31 1109 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Довдоны Очмандах Д.Э 17.3.2.2.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.03.09 137 Улсын дээд шүүх Дамдины Эрдэнэбалсүрэн Д.Э 17.3.2.2.