Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-05-27
Дугаар 665
Хэргийн индекс 185/2019/0517/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсандоржийн Одончимэг
Шүүгдэгч Э.Н
Зүйл хэсэг 11.6.2. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Г.Сундуй
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нямсүрэн,

          Улсын яллагч Г.Сундуй,

          Шүүгдэгч Э.Ннарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Баян-Өндөр овогт Э.Нд холбогдох эрүүгийн 1909016450480 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Багануур дүүргийн 6 дугаар хороо, Яргайтын 11 дүгээр гудамжны 204  тоотод оршин суудаг гэх, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 29 дүгээр гудамжны 441 тоотод оршин суух хаягт бүртгэлтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг гэх, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 хоног хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хорих ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Баян-Өндөр овогт Э.Н, /регистрийн дугаар ВИ87112938/

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

        Яллагдагч Э.Ннь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний

өдрийн 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Улаанбаатар зочид буудал”-ын урд хэсэгт байрлах сааданд Б.О-ийн зүүн бугалга хэсэгт, П.О-ийн дагз, зүүн мөр хэсэгт хутгаар хутгалж, улмаар Б.О,П.Онарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

         

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Нямсамбууг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Э.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заагдсан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Э.Ннь хохирогч Б.Оийн биед зүүн бугалганд хатгагдсан шарх, зүсэгдсэн шарх гэмтэл болон хохирогч П.О-ийн биед дагзны хуйханд  шарх, зүүн мөр, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт  гэмтэл буюу хөнгөн хохирол тус тус  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

     Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, 

            Хохирогч Б.Оийн "...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цагийг нь санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Улаанбаатар зочид буудлын урд байрлах сааданд байх мэлхийтэй хөшөөний хажууд зогсож байхад зүс Самбуу гэх хүн хүрч ирээд чи намайг цохилоо гээд хутгалсан. ...Би анх сааданд ирээд Самбуу гэх хүн дээр очоод өвөртөө архи хийсэн байхаар нь архитай юм байна гэсэн чинь чамд өгөхгүй гэхээр нь би чамаас архи гуйж уухгүй гээд маргалдсан. Тэрнээс болоод намайг хутгалсан байх. ...Эмч хэлэхдээ 5 билүү 6 удаа хутгалсан байна гэж хэлсэн. Хамгийн эхлээд мөрөн дээр хоёр цохих шиг болсон. Юм барьсан байсныг хараагүй, сүүлд харсан чинь нэг үзүүртэй юм барьсан байхыг нь хараад цаашаа гүйсэн... Надад одоо ямар нэгэн санал гомдол байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

 

            Хохирогч П.О-ийн “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 9 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны аркан дээр нэг шил архи уучихаад жоохон үлдхээр нь Самбууд өгөхгүй бол болохгүй гээд Улаанбаатар зочид буудлын урд байрлах сааданд Самбуу дээр очоод усны саванд хийсэн архи хийж өгч уулгаад байж байтал Самбуу гэнэт намайг хутгалаад эхэлсэн. ...Намайг хутгалахад хальт харсан чинь нэг юм гялалзсан нэг мэдэхэд цагдаа ирсэн байсан. ...Миний толгой тус газар нэг удаа, нэг удаа мөрөн дээр нийт 2 удаа хутгалсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

            Шинжээчийн “...1.Б.Оийн биед зүүн бугалганд хатгагдсан шарх, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 5-н удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх 5322 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

            Шинжээчийн "... 1.2.П.О-ийн биед, дагзны хуйханд шарх, зүүн мөр, хамрын нуруунд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалд нөлөөлөхгүй. 6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх 5370 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

          Гэрч С.О-ын "...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Э.Норой намайг ТҮЦ-нд сууж байхад ирээд надаас 15.000 төгрөг өгчих гэхээр нь би өгсөн. Э.Ннь нилээд удаан байж байгаад буцаж орж ирэхдээ толгой нь хагарсан байдалтай орж ирсэн. Би Э.Нямсамбуугийн дух хэсгээс нь бага хэмжээгээр цус гарч байхаар нь тогтоож өгөөд ТҮЦ-нд орж ирсэн хүнд юм өгчихөөд эргээд харахад ТҮЦ-нд дотор хоол хийхдээ ашигладаг хар өнгийн иштэй жижиг хутгыг аваад гарсан байсан. Тэгээд хэсэг байж байгаад дуудах гэсэн чинь цагдаа нар ирчихсэн Нямсамбууг аваад явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

           Яллагдагч Э.Н-ийн “...Би 23 цагийн үед Улаанбаатар зочид буудлын урд саадан дотор О, О, О нарын хамт архи хувааж ууцгаасан. Тэгээд О яваад өгсөн. ...Б.О архи ууж сууж байгаад надтай маргалдаж байгаад миний толгойг гараараа цохьсон. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Тэгэхээр нь би хутга гаргаж О-ийг айлгая гэж бодоод Улаанбаатар зочид буудлын урд байдаг ТҮЦ-рүү орж ТҮЦ-ний хүнсний ногоо арилгах, хоол хийж идэхдээ ашигладаг хар өнгийн иштэй хутгыг барьж гараад хутгандаа жаахан үзүүр гаргаж бариад Б.Оийн зүүн гаранд 4-5 удаа хатгасан. Б.О бид хоёрын дундуур О-г ороод ирэхээр нь О-гийн толгой хэсэг нь 1 удаа, зүүн мөрөнд нь 2 удаа хатгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

            Хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Э.Н-ийн оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 46-дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 34 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар

тооцох тогтоол /хх-ийн 9 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

         

          Шүүгдэгч Э.Ннь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Ннь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-д заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Н-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

           Хохирогч Б.О,П.Онар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Баян-Өндөр овогт Э.Нг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Э.Н-г 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Э.Н-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасж тооцож, эдлэх ялыг 368 /гурван зуун жаран найм/ цагийн хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Н-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Э.Ннь энэ хэргийн 29 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, 19 см урттай, 9 см ажлын хэсгийн урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах арга хэмжээг авсугай.

                       

 

                                                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ОДОНЧИМЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.