Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2019-06-21 |
Дугаар | 245 |
Хэргийн индекс | 166/2019/0202/Э |
Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Шүүгдэгч | Б.М - |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Д.Энхтуяа |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Т овогт Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Мид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 /арван долоо/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мид оногдуулсан 17 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 5. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-т зааснаар шүүгдэгчээс 5.639.556 /таван сая зургаан зуун гучин есөн мянга таван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б овогт Т.С /РД:, утас: /-т олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэм хор учруулсны төлбөр гаргуулах нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай. 7. Хэрэгд эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн торон ноосон цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 8. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, 2010 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Боржигон овогт Хын Эд асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгасугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ ШҮҮГЧИД Б.ИХТАМИР Н.ИДЭР |
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Огноо | Дугаар | Шүүх | Шүүгч | Шүүгдэгч | Зүйл хэсэг |
---|---|---|---|---|---|
2019.09.04 | 68 | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх | Цээлийн Амаржаргал | Б.М- | 11.6.2., 10.1.2 |