Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-05
Дугаар 121
Хэргийн индекс 180/2019/0145/Э
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Шүүгдэгч О, Б, С
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч О, Б, С нарыг бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О, Б, С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тус бүр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамргадах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх, шүүгдэгч Од хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сарын хугацаанд төлж барагдуулах үүргийг тус тус хүлээлгэсүгэй

3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч нарын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй сүхийг устгаж, цагаан өнгийн цахилгаан хөрөө, хөх өнгийн 57-83 ХЭА улсын дугаартай МАЯТИ-2 маркын автомашин, 54 ширхэг нарс модыг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-гээс 4.583.900 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Дадал сумын Байгаль хамгаалах санд олгосугай.

 

7. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 5 дугаар сарын 08-ний өдрийн 23 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоолыг биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч О..Б, С нар нь бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч О-гийн 01822402 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

9.   Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.