Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-05-23
Дугаар 495
Хэргийн индекс 185/2019/0480/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсандоржийн Одончимэг
Шүүгдэгч Р.М
Зүйл хэсэг 17.1.1. - Хулгайлах
17.1.2.1. - Хулгайлах
Улсын яллагч Б.Мөнгөншагай
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Р.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4-д тус тус зааснаар шүүгдэгч Р.М-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, мөн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж эдлээгүй үйлдсэн 7 сар 6 хонгийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосныг нэмж нэгтгэн 3 /гурван/ жил 4 /дөрвөн/ сар 6 /зургаан/ хоногийн хугацаагаар нийт эдлэх ялыг тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.М-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.М-ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 231 /хоёр зуун гучин нэгэн/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 давхар “Өсөх марал од” гэх 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэсэн бичиглэлтэй СД 1 ширхэг, мөн “Галын хоолой, хулгайн хэрэг камер” гэсэн бичиглэл бүхий СД 1 ширхэг, шар өнгөтэй, “so mei” гэх бичиглэлтэй СД 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-эс нийт 1151259 /нэг сая нэг зуун тавин нэг хоёр зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бадамгаравт 405.000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөг, О.Эрдэнэбаярт 468.459 /дөрвөн зуун жаран найман мянга дөрвөн зуун тавин есөн/ төгрөг, П.Нямчулуунд 277.800 /хоёр зуун далан долоон мянга найман зуун/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус олгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.