Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-27
Дугаар 72
Хэргийн индекс 144/2019/0064/Э
Шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх
Шүүгч Доржийн Баттулга
Шүүгдэгч Д.Х
Зүйл хэсэг 11.4.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
Улсын яллагч Д.Ганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.9 дүгээр зүйлийн 4, 5-т дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын прокурорын газраас Д.Хт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 1929000940048 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгч Олохнууд овогт Дэжидбалын Хийг цагаатгаж, хэргийг сум дундын прокурорын газар буцаасугай.

2. Шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         3. Эд мөрийн баримтаар хураагдсан хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь

хэсгийн 2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.