Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-20
Дугаар 610
Хэргийн индекс 185/2019/0605/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсандоржийн Одончимэг
Шүүгдэгч Э.С, Т.П, Б.Ч
Зүйл хэсэг 18.5.3. - Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх
Улсын яллагч О.Гэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Ч, Т.П, Э.С нарыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Э.С-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 30.000 /гучин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30.000.000 /гучин сая/ төгрөгөөр,

            Эрүүгийн хуулийн ерөний ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан шүүгдэгч Т.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 40.000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 40.000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Э.С-ын цагдан хоригдсон 37 /гучин долоон/ хоногийн 1 /нэг/ хоногийг  торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 555.000 /таван зуун тавин таван мянган/ төгрөгийг эдлэх ялаас хасч, нийт ялыг 29.445.000 /хорин есөн сая дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөгөөр,

Шүүгдэгч Т.П-ийн цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 540.000 /таван зуун дөчин мянган/ төгрөгийг эдлэх ялаас хасч, нийт ялыг 39.460.000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр,

Шүүгдэгч Б.Ч-ий цагдан хоригдсон 36 /гучин зургаан/ хоногийн 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 540.000 /таван зуун дөчин мянган/ төгрөгийг эдлэх ялаас хасч, нийт ялыг 39.460.000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Э.С 29.445 /хорин есөн мянга дөрвөн зуун дөчин тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 29.445.000 /хорин есөн сая дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч Т.П, Б.Ч нар 39.460 /гучин есөн мянга дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 39.460.000 /гучин есөн сая дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.С, Т.П, Б.Ч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Тагнуулын Ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Э.С-ын lphone-6 маркийн гар утас, Т.П-ийн lphone-10 маркийн гар утас, Б.Ч-ий хар өнгийн lphone-6 маркийн гар утас, Model А-1708, ЕМС 3164 дугаартай МАСВООК загварын зөөврийн компьютер зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.С, Т.П, Б.Ч нарт тус тус буцаан олгохыг шүүгчийн туслах М.Оргилтунгалагт даалгасугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Тагнуулын Ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Mongol Town Online Express СБД 2-p xopoo, Тээвэрчдийн гудамж 27, Ulaanbaatar Mongolia, 15160, 976-70114200, FROM:Nomin Sukhbaatar, address500 S Cataliana. Los Angeles. United States. Postal code 90020. Telephone number 3232078554. TO:Sukhbold Enkbold. Address: Bayanzurh district, 16-p хороолол-1, subdistrict. 18/2 building. 133 toot apartment Ulaanbaatar, 97689117610, Mongolia, Илгээлтийн доторх зүйлсийн тайлбар: T-Shirt, тоо хэмжээ 2, үнэ 40.00, Candies Chocolate, тоо хэмжээ 1, үнэ 10.00, илгээсэн өдөр 2018.08.13, Tracking Number 920010221881, нийт жин 1.267 кг, тарифт үнэ 7.59, Явуулах үйлчилгээ Агаараар" гэх хаяг бүхий бор өнгийн цаасан хайрцаг 1 ширхэг,

-Converse гэх бичигтэй хар өнгийн цаасан хайрцаг 1 ширхэг,

-GATSBY, perfect hold wax, extra мага гэх бичиглэлтэй хар өнгийн хуванцар сав, тус саванд дотор савласан 22.2236 грамм жинтэй /цэвэр жин/ "Дельта-9 тетрагидроканнабинол” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.С, Т.П, Б.Ч нарт урьд  авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.