Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-06-18
Дугаар 598
Хэргийн индекс 185/2018/0127/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүхээгийн Оюунчимэг
Шүүгдэгч Б.Э Н.М Г.О Б.А
Зүйл хэсэг 20.7.2. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Улсын яллагч Б.Б
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                         

1. Шүүгдэгч Боржигон овогт Н-н М, Боржигон овогт Б-н Э, Боржигон овогт Б-н А  нарыг урьдчилан үгсэн тохиролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг Б.А нь зохион байгуулсан, Н.М нь гардан гүйцэтгэсэн,  Б.Э нь хамжигчаар оролцсон,

-Шүүгдэгч Боржигон овогт Г-н Оыг Н.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж, улсын хилээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3,  3.2 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил хорих, 20.7 дугаар зүйлийн  2-д зааснаар  2 жил хорих,

Г-н Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 3-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жил хорих,

Б-н Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил хорих, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан 20.7 дугаар зүйлийн  2-д зааснаар 1 жил хорих,

Б-н Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3,  3.3 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил хорих, 20.7 дугаар зүйлийн  2-д зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Мт оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар, Б.Эд оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар, Б.Ад оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жил 2 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.М, Г.О, Б.Э, Б.А нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн метамфетамин / Methamphetamine / буюу “ Мөс “ гэх сэтгэцэд нөлөөт бодис 3.43 грамм, дээрх бодисын агууламжтай Stoned гэсэн бичигтэй сав 1ш, АК4052628 серийн дугаартай 20-тын дэвсгэрт 1ш,  Seven Stars гэсэн бичигтэй тамхины хайрцагтай жижиг уут 37ш, Эм Жи Си И ХХК гэсэн бичигтэй хөх өнгийн дэвтэр 1ш, хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгасан тест 1ш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн тамгын газарт хүргүүлж, шүүгдэгч Н.Мын 358814050751413 тоот серийн дугаартай Iphone 5s маркийн гар утас 1ш, Х.Мын Е0483013 дугаартай гадаад паспорт 1ш, Б.Агийн Е1027278 дугаартай гадаад паспорт 1ш, Г.Оын Е1485978 дугаартай гадаад паспорт 1ш тус тус буцаан олгож, “ Маш нууц “ зэрэглэлтэй мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа бүхий 43 хуудас материал, 1ш DVD-г  хэрэгт хавсаргасугай.

           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  Г.О 8 хоног, Н.М 454 хоног, Б.Э 408 хоног тус тус цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцож, Б.А нь цагдан хоригдоогүй, Н.М, Г.О, Б.Э, Б.А нар нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

7. Н.М, Г.О, Б.Э, Б.А нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Б.А,Н.М, Б.Э нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  Н.М, Г.О, Б.Э, Б.А нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.ОЮУНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!