Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-08-07
Дугаар 744
Хэргийн индекс 185/2019/0704/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Лувсандоржийн Одончимэг
Шүүгдэгч Б.Ц
Зүйл хэсэг 11.4.2.1. - Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах
20.7.1. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

мөн хориглосон,  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           

2. Шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн  хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ц-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ад оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 127 /нэг зуун хорин долоо/ хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ц-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д  зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...№8 гэж дугаарласан дунд хэсгээрээ умайж нарийссан, уг нарийссан хэсэг болон доод хэсэгт дугуй хэлбэртэй цоолсон, дотор тал нь хар бараан өнгийн зүйлээр бохирлогдсон, тунгалаг өнгийн таггүй, хуванцар сав, №11 гэж дугаарласан цагаан өнгийн цаасанд боосон хатаасан хар ногоон өнгийн 0,72 грамм ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан 5x8 см хэмжээтэй тугалган цаас, 7, №6 гэж дугаарласан 2 хуванцар савтай ургамал мэт зүйл 301 грамм, №12 гэж дугаарласан ногоон өнгийн ууттай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 300 грамм, №1 гэж дугаарласан хуванцар савтай 125,67 грамм хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан хүзүү хэсэгт улбар шар өнгийн цагирагтай дотроо хар ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл 205,01 грамм, №3 гэж дугаарласан хуванцар савтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл, 112,07 грамм, №4 гэж дугаарласан 158,93 грамм, №5 гэж дугаарласан хуванцар савтай хатаасан ургамал мэт зүйл 95,23 грамм, ногоон өнгийн гялгар уутны тасархай доторх ургамал мэт зүйл, ногоон өнгийн гялгар уутны тасархай, мөнгөлөг цаас, нэг удаагийн газын савтай зүйл, 28 грамм жинтэй улаан өнгийн бөглөөтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, 27 грамм жинтэй цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, гадаад бичигтэй хуйлсан цаас мэт зүйл,  0,2453 грамм жинтэй , хар өнгийн баримлын шавар мэт зүйл, 2,2449 грамм жинтэй цагаан өнгийн гялгар ууттай элс мэт зүйл, мөнгөлөг цаас 2 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,

-№10 гэж дугаарласан АЮ808339 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлэхийг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц хохирогч О.Мөнхжаргалын хохиролд 1.450.000 төгрөг тул бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.