Шийдвэрийн төрөл | Шийтгэх тогтоол |
---|---|
Огноо | 2019-04-15 |
Дугаар | 125 |
Хэргийн индекс | 176/2019/0124/Э/ |
Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
Шүүгдэгч | Н.С, Ч.О, Ч.Г |
Зүйл хэсэг | |
Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Хүчинтэй эсэх | Тийм |
Шийдвэрийн товч | Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Н.С, Х овгийн Ч.О, Ц овгийн Ч.Г нарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Н.С, , Х овгийн Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.\яяЧ12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц овгийн Ч.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н.С, , Х овгийн Ч.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Ч.Г-д шүүхээс тэнссэн 2 жилийн хугацаанд өөрт ноогдох гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц овгийн Ч.Г нь шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хэд хэдэн үүрэг хүлээлгэж албадлагын арга хэм/жээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н.С, ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Шүүгдэгч Х овгийн Ч.О , Ц овгийн Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Я.Жамбалдоржийн хул азарганы өргөмжлөл 2 ширхэг, медаль 3 ширхгийг тус тус хууль ёсны эзэмшигч ЙГ88100333 дугаарын регистртэй, Элбэг овгийн Ягаанбандийн Жамбалдоржид буцаан олгохыг, прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 38 дугаартай иргэн Ч.Бадрахын эзэмшлийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий хээр морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хээр морийг хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч НО81030973 дугаарын регистртэй, Хөрчигөн овгийн Чантуугийн Бадрахад буцаан олгохыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 39 дугаартай шүүгдэгч Ч.Оын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.945.500 /хоёр сая есөн зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий “Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н.С, Х овгийн Ч.О, Ц овгийн Ч.Г нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хээр морины үнэ 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 333.333 /гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод, мөн шүүгдэгч Х овгийн Ч.О а25өбас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.945.500 /хоёр сая есөн зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий “Nissan wingroad” маркийн 34-39 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Н.С, Х овгийн Ч.О, Ц овгийн Ч.Г нараас 10.785.000 /арван сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 3.595.000 /гурван сая таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЙГ88100333 дугаарын регистртэй, Элбэг овгийн Ягаанбандийн Жамбалдоржид олгосугай.
11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц овгийн Ч.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б овгийн Н.С, , Х овгийн Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц овгийн Ч.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б овгийн Н.С, , Х овгийн Ч.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
|
Шийдвэр бүрэн эхээрээ |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү. |
Өөр шийдвэр байхгүй байна.