Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-08-23
Дугаар 249
Хэргийн индекс 176/2019/0236/Э
Шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Шагдарсүрэнгийн Гандансүрэн
Шүүгдэгч Ж.Б Б.Т Ц.Б
Зүйл хэсэг 17.1.1. - Хулгайлах
17.12.1. - Мал хулгайлах
Улсын яллагч Д.Пүрэвдагва
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ж.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Б овгийн Ж.Б, Т. овгийн Б.Т, П овгийн Ц.Б нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Ж.БыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/сарынхугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т. овгийн Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч П овгийн Ц.БыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаартус тус тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-д заасныг тус тус баримтланшүүгдэгч Б овгийн Ж.БтЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаароногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ж.Бт шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтланшүүгдэгч Т. овгийн Б.Т, П овгийн Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тус бүрийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тус бүрийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгсүгэй.

 

7. Шүүгдэгч Б овгийн Ж.Бын 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,

шүүгдэгч Т. овгийн Б.Т, П овгийн Ц.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 /хоёр/ хоног баривчлагдсаныг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаартай шүүгдэгч Ж.Бын хувьд ногдох хөрөнгөнөөс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий “HYUNDAI ACCENT” маркийн 37-66 УББ улсын дугаартай, хөдөлгүүр, явах эд ангийг нь авсан, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч 94082016 дугаарын регистртэй, Б овгийн Ж.Бт,

прокурорын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шүүгдэгч Ж.Б, Ц.Б, Б.Т нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан иргэн Г.Гүнжидмаагийн эзэмшлийн “HОNDAINSIGHT” маркийн 92-35 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч иргэний нэхэмжлэгч ЧА82072368 дугаарын регистртэй, Боржигон овгийн Готовын Гүнжидмаад тус тус буцаан олгохыг, 

шүүгдэгч Б овгийн Ж.Б, Т. овгийн Б.Т, П овгийн Ц.Б нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б, Ц.Б, Б.Т нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.996.000 /зургаан сая есөн зуун ерөн зургаа мянга/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 2.332.000 /хоёр сая, гурван зуун гучин хоёр мянга/ төгрөгийг гаргуулж улсын оролгод оруулсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т. овгийн Б.Т, П овгийн Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б овгийн Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,түүнийг цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т. овгийн Б.Т, П овгийн Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б овгийн Ж.Б, Ж.Бт авсан цагдан хорихтаслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.