Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-09-01
Дугаар 00134
Хэргийн индекс 149/2019/00086/Э
Шүүх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх
Шүүгч Жигжидийн Эрдэнэбат
Шүүгдэгч Ц.А
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Н.Улсболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч                                         Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Ад холбогдох 1932001430170 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Цант-Орхон” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, * тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа, шагналгүй, Урьд: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 05 жил 06 cap хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 4 сарын баривчлах ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 3 cap 10 хоногийн баривчлах ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 04 cap 15 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:М390012873/, Номч овогт Цогнэмэхийн А

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, “Аварга” хотхоны 1 тоотод О.Бнтай “гэрт шүлс хаялаа” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “...2019 оны 07 сарын 23-ны өдөр гэртээ байж байхад Өвөгөнхүү ах утсаар яриад манайд ирсэн. “Нэг шил архи ууя” гэхээр нь дэлгүүр орж 0,75 шилтэй архи авч хувааж уусан. Архиа уугаад сууж байхад гаднаас Бн орж ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад шүлсээ хаяад байхаар нь би уурлаад маргалдсан. Хохирогч намайг цохихоор нь би нүүр лүү нь цохисон тэгээд байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

            Хохирогч О.Бн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед би найз Өхгийн хамт халамцуу явж байгаад Өхгийн таньдаг гэх айлд хамт орсон юм. Тэгээд хэсэг юм яриад сууж байгаад баримжаагаа 00 цаг өнгөрөөд 01 цаг болж байх үед халамцуу байсан болохоор тэр айлын залуутай үл ойлголцол үүсээд маргалдаж эхэлсэн. Тэр А гэх залуу насаар залуухан хүүхэд байсан, Тэгээд маргалдаж байгаад гэнэтхэн миний баруун нүд рүү цохиод авсан. Тэгээд би уурлаад гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/

            Гэрч С.Өх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Аийн гэрт орохдоо би архи уусан байсан. Бн бас уусан бололтой байсан. Тэгээд А дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” архи оруулж ирсэн. Тэгээд нөгөөхөө уугаад сууж байсан. Тэгтэл Бн Аийн гэрт шүлсээ хаясан бололтой А “чи манай гэрт шүлсээ хаялаа манай гэрээс гар” гээд гаргасан. Тэгтэл хэсэг хугацааны дараа хаалга тогшсон. Бн гаднаас орж ирсэн. Тэр хоёр маргалдаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/

            2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №156 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...

  1. О.Бнын биед хуйх, баруун хөмсөгний дээд хэсэгт шарх..., баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17 хуудас/,
  5. Шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Баруун хөмсөгний дээд талын шарх, баруун нүдний дээд доод талын зовхины цус хуралт хаван хавдар, хамрын нурууны зулгаралт зэрэг нь нүүрэн тус газарт гараар нэг удаа цохиход үүсгэгдэх боломжтой. Баруун хөмсөгний дээд талын шарх гэмтэл нь хөнгөн, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт хаван хавдар нь хөнгөн зэргийн гэмтэл гарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Ц.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад Өх ах надруу залгаад “чи гэртээ байгаа юм уу ах нь танай гэртэй ойролцоо явж байна яваад орох уу” гэсэн. Тэгэхээр нь би “тэгээ тэг ах ороод ир” гэсэн. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад Өх ах гаднаас нэг танихгүй ахыг дагуулаад ороод ирсэн. Тэгээд би гэрт хүн ирж байхад яаж хоосон байхав гэж бодоод дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авсан. Тэгээд бид 3 манай гэрт ороод нөгөө архиа хуваагаад ууж байтал Өх ах нөгөө Бн гэх ахтай маргалдаад Бн гэх ах манай гэрт шүлсээ хаяж нулимаад агсраад байхаар нь “та манай гэрээс яв” гээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгтэл гаднаас хаалга тогшоод эргэж орж ирээд намайг нэг удаа хамар луу цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25-р хуудас/, шүүгдэгч Ц.Аийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, “Аварга” хотхоны 1 тоотод О.Бнтай “гэрт шүлс хаялаа” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Хохирогч О.Бн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед би найз Өхгийн хамт халамцуу явж байгаад Өхгийн таньдаг гэх айлд хамт орсон юм. Тэгээд хэсэг юм яриад сууж байгаад баримжаагаа 00 цаг өнгөрөөд 01 цаг болж байх үед халамцуу байсан болохоор тэр айлын залуутай үл ойлголцол үүсээд маргалдаж эхэлсэн. Тэр А гэх залуу насаар залуухан хүүхэд байсан, Тэгээд маргалдаж байгаад гэнэтхэн миний баруун нүд рүү цохиод авсан. Тэгээд би уурлаад гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/, гэрч С.Өхгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №156 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /хх-ийн 17 хуудас/, Шинжээч эмч Г.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, шүүгдэгч Ц.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Аийг хохирогч О.Бнын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, “Аварга” хотхоны 1 тоотод О.Бнтай “гэрт шүлс хаялаа” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Номч овогт Цогнэмэхийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Ц.Аийн торгох ялыг 6 /зургаа/ сар хүртэлх хугацаанд зургаа хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5.Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.