Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-10-17
Дугаар 171
Хэргийн индекс 167/2019/0167/Э
Шүүх Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Данзангийн Адъяасүрэн
Шүүгдэгч Б.Б
Зүйл хэсэг 11.6.1. - Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
Улсын яллагч Ө.Мөнхнавч
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        

 

 

 

 

 

                                          

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х. Б.Б холбогдох эрүүгийн . дугаартай хэргийг 2019 оны 10 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн , 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн ........ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Дорноговь аймгийн ........... газрын ........ сум дахь ...........ажилтай , ам бүл 5, аав, ээж, ........ дүүгийн хамт Дорноговь аймгийн .......... сумын ........ баг ... гудамжны ............. тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо  Сайншанд сумын .......... баг .......... тоотод оршин суух, урьд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Х.Б.Б, регистрийн дугаар РД...........,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 08 дугаар сарын 18-ны 02 цагийн орчимд  Дорноговь аймгийн  5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Г гараараа болон төмрөөр цохиж зодсоны улмаас баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун чихний ар хэсгийн шарх, баруун шанааны зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : “ ... 2019 оны 08 дугаар сарын 18-ны 02 цагийн орчимд Г. болон ажилчид нь байнга манай амралтын газар дээр ирдэг байсан. Манай хоёр дүү хотод оюутан. Байнга юм зээлээд байдаг байсан болохоор яагаад та нар юм зээлээд байдаг юм бэ гээд муудалцсан. Хүн зодсондоо харамсаж байна..” гэсэн мэдүүлэг.

Хохирогч Г.мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2019 оны 08 дугаар сарын 18-ны шөнө 02:30 минутын үед унтаж байтал манай ажилчдын гэрт нэг хүн та нартай учраа олох гэж ирлээ гэж хашгирах дуу сонсогдсон би босоод хувцасаа өмсөх гэтэл захирал чинь хаана байна гээд дахиж хашгирсан...Би гараад юу болоод байгаа юм гэж хэлтэл Хан-Уул амралтын газрын залуу надруу гүйж ирээд намайг цохих гэхээр нь би тухайн залууг өшиглөх гэтэл намайг түлхэж унагаагаад цаашаагаа гүйхээр нь би араас нь босоод гарт таарсан жижиг төмрийг бариад араас нь явтал тэр залуу намайг армуторын төмрөөр хэд хэдэн удаа цохьсон. Намайг цохих үед би гараараа хамгаалаад байсан. Миний баруун гарлуу цохьсон мөн миний нүүр, толгойруу цохьсон...санал гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй…гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/

Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/0421 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:”...Г.биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун чихний ар хэсгийн шарх, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт./хх-ийн 17 дугаар хуудас/

Гэрч Х.С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...гэрээс гараад харахад манай захирал газар хэвтчихсэн Б.Бзодож байсан. Тухайн үед Б.ыг армуторын төмрөөр цохиод зодож байсан...гэсэн мэдүүлэг./хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч Б.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б. захирал гээд байгаа ах 2 хоорондоо зодолдоод эхэлсэн...гэсэн мэдүүлэг./хх-ийн 9 дүгээр хуудас/

Гэрч Э.А.ийн мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн:”...захирал гээд байсан Г. гэх ах Б.той хоорондоо зодолдсон. Б. армуторын төмөр барьчихсан...зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг./хх-ийн 12 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас / хх-30 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.  

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Бнь 2019 оны 08 дугаар сарын 18-ны 02 цагийн орчимд  Дорноговь аймгийн  5 дугаар багийн нутаг дэвсгэрт Хамрын хийдийн гурван замын уулзварт байрлах зам ангийн ажилчдын байранд хохирогч Т.Ггараараа болон төмрөөр цохиж зодсоны улмаас баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун чихний ар хэсгийн шарх, баруун шанааны зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Би гараад юу болоод байгаа юм гэж хэлтэл Хан-Уул амралтын газрын залуу надруу гүйж ирээд намайг цохих гэхээр нь би тухайн залууг өшиглөх гэтэл намайг түлхэж унагаагаад цаашаагаа гүйхээр нь би босоод гарт таарсан жижиг төмрийг бариад араас нь явтал тэр залуу намайг армуторын төмрөөр хэд хэдэн удаа цохьсон.…гэсэн мэдүүлэг, гэрч Х.С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...гэрээс гараад харахад манай захирал газар хэвтчихсэн Б. зодож байсан....гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б. захирал гээд байгаа ах 2 хоорондоо зодолдоод эхэлсэн...гэсэн мэдүүлэг, гэрч Э.А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...захирал гээд байсан Г. гэх ах Б.той хоорондоо зодолдсон. Б. армуторын төмөр барьчихсан ...зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/0421 дугаартай дүгнэлтэн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б.од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон 

гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.ын Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан / түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д  заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Бнь урьд ял шийтгэл эдэлж байсан  болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 30 дугаар хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бнь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь   мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Х.Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.од 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсонхоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

           

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.