Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-07-16
Дугаар 2019/ШЦТ/225
Хэргийн индекс 171/2019/0218/Э
Шүүх Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Даваасүрэнгийн Ариунцэцэг
Шүүгдэгч М.Мөнхдэлгэр
Зүйл хэсэг 17.7.1. - Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах
Улсын яллагч Ц.Мөнхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Ц.Мөнхтуяа

Шүүгдэгч М.Мөнхдэлгэр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мөнхдэлгэр холбогдох эрүүгийн 1925003520233 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын М.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 14-22 тоот хашааны гаднаас иргэн Б.Хишигбуянгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Сеенке загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М-ийн мэдүүлсэн: Би тэр үед жаахан архи уусан байсан. Мотоцикль авсан нь үнэн. Яагаад ийм юм хийснээ санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээж байгаа. Хохирол төлбөрөө барагдуулсан гэх мэдүүлэг, болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2 -Хохирогч Б.Хишигбуянгийн “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 14-22 тоот хашаанд оршин суух дүү Хишигбаярынд өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Сеенке загварын мотоциклоо унаж очоод хашааных нь гадаа унтраагаад Хишигбаярынд орсон. Хишигбаярын машиныг янзалж байгаад 15 цаг 30 минутын орчим дэлгүүр орж тамхи авах санаатай хашаанаас гараад ирэхэд мотоцикль байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4-р хуудас/

 -Гэрч Б.Хишигбаярын “...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийнххээ машиныг янзлахаар төрсөн ах Хишигбуяыг дуудсан байсан. Хишигбуян ах ирэхдээ өөрийнхээ мотоцикльтой ирсэн. Мотоциклоо хашааны гадаа үлдээгээд орж ирсэн Тэгээд бид 2 машинаа янзалж байгаад 15 цагийн үед тамхи авахаар хашаанаас гараад ирэхэд ахын мотоцикль алга болсон байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

 -Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/ -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 9-12-р хуудас/ -“Далай ван аудит ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/02- 36 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-18-р хуудас/

 -Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-63-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 14-22 тоот хашааны гаднаас иргэн Б.Хишигбуянгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Сеенке загварын мотоцикпийг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч М.М-н энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. М.М нь хохирогчийн мотоциклийг авч явахдаа завших санаа зорилготой байсан талаархи баримт 3 мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын 14-22 тоот хашааны гаднаас иргэн Б.Хишигбуянгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Сеенке загварын мотоциклийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн. Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Би гэм буруугаа хүлээж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би хотод ажил хийдэг тул нийтэд тустай ажил хийхээр ажилгүй болчих байх гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж, хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол барагдсан байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчээс Senke маркийн мотоциклийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт 4 зааснаар М.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 120,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Д.АРИУНЦЭЦЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.