Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-10-16
Дугаар 218
Хэргийн индекс 180/2019/0191/Э
Шүүх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч З
Зүйл хэсэг
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Б.З-ыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

 2. Шүүгдэгч  Б.З-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  520 /таван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.З-н нийтэд тустай ажил хийх ялын хугацааг нийт 1240 /нэг мянга хоёр зуун дөчин/ цагаар тогтоож, нийт 1240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг ажлын 8 цагаар дүйцүүлж нийт 155 хоногт тооцон Б.З-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.З-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.000.000 /нэг сая / төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор энэ тогтоолын 5 дахь хэсэгт заасан хохирлыг төлж барагдуулахыг шүүгдэгч Б.З-од үүрэг болгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн бариултай, 17.5 см урттай 1 ширхэг хутгыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.З-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ц.МӨНХТУЛГА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.