Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-10-01
Дугаар 357
Хэргийн индекс 166/2019/0341/Э
Шүүх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Заминдийн Төмөрхүү
Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С-, Ж.Ж.Ц- нар
Зүйл хэсэг 17.12.1. - Мал хулгайлах
Улсын яллагч Б.Батсүх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш.Ц-, П.С-, Ш.О-, Ш.Ө-, Ж.Ц- нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.Ц-ийг, шүүгдэгч Ш.Ш.Ө-ыг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ж.Ж.Ц-ыг, шүүгдэгч П.П.С-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ш.Ш.О-г 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ж.Ж.Ц-, П.П.С- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.О-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ш.О-д хохирогч П.П.А-, Ж.Ж.Ц-, Д.Д.Г- нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.О-д шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатайгаар гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, хүлээлгэсэн үүрэг, хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

           

            7.Шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, Ж.Ж.Ц-, П.П.С- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ж.Ц-ын хонгор халзан зүсмийн шүдлэн үрээ, 0**5 ДАЗ улсын дугаартай цагаан өнгийн мотоцикл, хонгор халзан зүсмийн морийг, шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, П.П.С- нараас тус бүр 450 000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            9.Хэрэгт битүүмжлэгдсэн 7**4 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай тогтоол, хонгор халзан зүсмийн шүдлэн үрээг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, 06 65 ДАЗ улсын дугаартай мотоцикл битүүмжлэгдээгүй, тээврийн хэрэгслийг албадан саатуулах хашаанд хадгалагдаж байгааг дурдсугай.

 

            10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш.Ц-, Ш.Ш.Ө-, Ш.Ш.О-, Ж.Ж.Ц-, П.П.С- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        З.ТӨМӨРХҮҮ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.11.22 91 Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Банзайн Манлайбаатар Ш.Ц-, П.С-, Ш.Ө-, Ш.О-, Ж.Ц- 17.12.1.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2020.03.30 157 Улсын дээд шүүх Чагдаагийн Хосбаяр Ш.Ц, Ш.Ө, Ш.О, П.С, Ж.Ц нар 17.12.1.