Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-03-29
Дугаар 36
Хэргийн индекс 170/2019/0034/Э
Шүүх Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Доржийн Ням
Шүүгдэгч Д.Ам
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч Д.Шинэбал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Тайж нар овогт Да-ын Ам-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу бэлгийн замын халдварт өвчин халдааж бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ам-г 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ам-д оногдуулсан 12 жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагДа- хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай

5. Шүүгдэгчийн эзэмшлийн 10-17 ЗАН улсын дугаартай, Истана Микробус маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/06 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагДа- хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гарДа- авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.07.01 2019/ДШМ/17 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Батлайн Намхайдорж Д.Ам 12.1.4.
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2019.10.30 573 Улсын дээд шүүх Дамдины Ганзориг Д.А 12.1.4.