Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-11-21
Дугаар 1773
Хэргийн индекс 105/2019/0888/Э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүрэнхорлоогийн Өсөхбаяр
Шүүгдэгч Х.Б, Т.Э, Б.Э, Б.Б
Зүйл хэсэг 20.7.1. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
20.7.2. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Улсын яллагч Г.Эрдэнэ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     1. Б овогт Хын Бг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бусдад өгөх”, “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, худалдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г овогт Бийн Б, Б овогт Бийн Э, Шавь овогт Тын Э нарыг “Хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Т.Э нарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Х.Бд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Б.Б, Т.Э нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Б.Эт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          5. Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Х.Бг цагдан хорьсон 190 хоногийг, Б.Б, Б.Э, Т.Э нарыг цагдан хорисон 122 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

          7. Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй:

          Х.Бгийн гэрээс үзлэгээр хураагдсан нэг тал нь хар толбо тогтож бохирлогдсон дөрвөлжин хэлбэртэй тугалган цаас, хуйлж гуурс мэт болгосон цаас, ногоон өнгийн симний үүр, төмөр тагтай ширмэн тогоо, гялгар уутны хамт 2.37 грамм жинтэй шавар мэт бодис, гялгар уутны хамт 1.46 грамм жинтэй шавар мэт бодис, сонингийн цаасанд ороосон, дагтаршсан тоос мэт 18.7 грамм жинтэй бодис, бор өнгийн даавуун уут, хар саарал өнгийн эрэгтэй хүний түрийвч, цагаан өнгийн асаагуур,

          Б.Эын биенд үзлэг хийж хураасан 0.1 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй бодис, Т.Эрдэнбаярын биед үзлэг хийж хураасан гялгар цаастай, 1.32 гpaмм “Шавар” гэх нэршилтэй бодис,

          Б.Бий биед үзлэг хийж хураасан гялгар уутны хамт 1.2 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй бодис, нэг талынхаа хэсэгт 4 ширхэг цэг мэт хар өнгийн толбо тогтсон тугалган цаас зэрэг эд зүйлсийг устгуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт,

          10 төгрөгийн дэвсгэрт, А03127441 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, хуйлсан байдалтай 50 төгрөгийн АК2369705 серийн дугаартай дэвсгэрт зэргийг Монгол Улсын Банкинд,

          АВ9448866, АР5805451, А07852088, АР2924970 серийн дугаартай 4 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, А00693431, АК3725127, А08027295, АН3970258, N29190089, АК3161669, Р31149522 серийн дугаартай 7 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэртээс 110.000 төгрөгийг улсын төсөвт тус тус шилжүүлж, үлдэх 40.000 төгрөгийг Х.Бд буцаан олгосугай.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Б, Б.Б, Б.Э, Т.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.