Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2019-10-21
Дугаар 1599
Хэргийн индекс 105/2019/1532/Э
Шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Чойнорын Алтанцэцэг
Шүүгдэгч М.Д
Зүйл хэсэг 11.7.2.1. - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
12.1.4. - Хүчиндэх
10.1.2 - тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн бол;
Улсын яллагч П.Б
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүнийг алах гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн  хүчирхийллийг бага насны хүүхдийг зодох гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар бүх насаар нь хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар М.Д-д оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай.     

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар М.Д-д оногдуулсан бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Д-с хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Д /РД:/ болон түүний ар гэрийн хөрөнгөнөөс 3.548.886 /гурван сая таван зуун дөчин найман мянга найман зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэсайханы Ариунчимэгт /РД:/ олгосугай.

          7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т зааснаар насанд  хүрээгүй хүүхдүүд болох 2005 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү С.Э, 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Э, 2009 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү С.Е, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү С.А, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү С.О, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү С.Т, 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү С.Т нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад даалгасугай.

          8. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь бусад гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  М.Д-д цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн   цэнхэр өнгийн ханцуйтай ягаан цамц, цэнхэр өнгийн хүрэм,  цэнхэр өнгийн ноосон цамц,  шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн хос гутал, хар өнгийн өмд, хар өнгийн футболка, М.Д-н өмсөж явсан хар өнгийн хүрэм, цагаан  футболка,  хар өнгийн өмд, саарал өнгийн өмд, цэнхэр өнгийн өмд, ногоон өнгийн цамц, цэнхэр өнгийн  цамц, бор өнгийн хос гутал, хар өнгийн оймс 2 ширхэг, цагаан өнгийн оймс 2 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор  устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Тамгийн газарт даалгаж, ДВД- 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.    

          11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

          12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.АЛТАНЦЭЦЭГ           

                     ШҮҮГЧИД                             Н.БААСАНБАТ

                                                         Э.ЧИНГИС                                                                

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!