Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-02-28
Дугаар 187
Хэргийн индекс 187/2017/0062/Э
Шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүхээгийн Оюунчимэг
Шүүгдэгч Ө.Д Л.М Г.Т
Зүйл хэсэг 18.5.3. - Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх
20.7.1. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
20.7.2. - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах
Улсын яллагч М.О
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуудийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:    

                                                                                                                 

1. Шүүгдэгч Боржигон хиа овогт Г-н Т, Дархан Чойдовтон овогт Ө-н Д нарыг Боржигин овогт Л-н Мтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч,  хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Боржигин овогт Л-н Мыг Г.Т, Ө.Д нарыг гэмт хэрэгт татан оруулж, хөлслөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн хатгагчаар хамтран оролцож, бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр хууль бусаар нэвтүүлсэн,

Л.Мыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2-д зааснаар Г-н Тг  2 жил хорих , Ө-н Дийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Г-н Тг  2 жил хорих , Ө-н Дийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

Боржигин овогт Л-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.9 дүгээр зүйлийн 1,  3.4 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар  2 жил 6 сар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  2-д зааснаар 2 жил хорих,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Тд оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар, Ө.Дд оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, Л.Мд оногдуулсан хорих ялуудыг нэмж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Т, Ө.Д, Л.М нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан савлагааны хамт 8,9 гр “МӨС” , савлагаа ”МӨС” , савлагааны хамт 9,1 гр “МӨС”, савлагааны хамт 0,1 гр "МӨС" , савлагааны хамт 0,3 гр “КОКАЙН”, Зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.84 гр жинтэй цагаан өнгийн тунгалаг мөс мэт зүйл,

- 19,5 см урттай, үзүүр хэсэг нь махийсан, 9,5 см урттай ажлын хэсэгтэй хутга 1ш,  11 см өндөртэй, 4 см диаметртэй, лонх хэлбэртэй, дээд хэсэгт нь 12,3 см хуванцар цагаан өнгийн гуурс залгасан хар тамхи мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг хэрэглүүр 1ш,   9,5 см урттай, 2 үзүүрийг нь тайрсан цагаан өнгийн хуванцар соруул мэт гуурс, эвдзрхий ногоон өнгийн асаагуур, 5,6  см  урттай   шилэн гаанс, 3,3 см урттай шилэн гаансны соруул, нэг талдаа цагаан өнгийн, нөгөө талдаа мөнгөлөг өнгийн бохины цаас, “ Ниапуи “ гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар станц, цагаан өнгийн эвхэгддэг хутга, амыг нь тайрсан тарианы шил, задлаагүй гялгар уутанд битүүмжилсэн 2 ширхэг гуурс, “  Натрийн хлорид “-нахиа гэсэн бичиглэл бүхий шилтэй тарианы шингэн, “ Новакайн “ гэсэн бичиглэл бүхий шилтэй тарианы шингэн, шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан тестийн үр дүн савны хамт 4 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст тогтоолын хувийг хүргүүлж,

- Г.Тгийн Е1579887 дугаартай, Ө.Дийн Е1599036 дугаартай Монгол Улсын иргэний гадаад паспортууд буцаан олгож, 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2-д зааснаар “Тоёота Тагома “маркийн 77-03 УНҮ улсын дугаартай машиныг улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Ц.Болдоо нь буруутай итгээдээс хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,  шүүгдэгч Г.Т, Ө.Д, Л.М нар нь төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  Г.Т 269 хоног, Ө.Д 242 хоног, Л.М 386 хоног тус тус цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Г.Т, Ө.Д, Л.М нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Т, Ө.Д, Л.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ОЮУНЧИМЭГ

           

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.