Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-01-31
Дугаар 2020/ШЦТ/48
Хэргийн индекс 168/2020/0042/Э
Шүүх Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Болдбаатарын Батсайхан
Шүүгдэгч Ч.Б
Зүйл хэсэг 24.8.1. - Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
Улсын яллагч Э.Идэрбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1. Шүүгдэгч Ш овогт Ч.Б байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ш овогт Ч.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Б мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Б гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 2225000 /хоёр сая хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж “Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого” болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан HONDA FIT маркийн ..............ДОР улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Г.Э  буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 800.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б гаргуулж улсын орлого болгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Б  эзэмшлийн Г-06............ дугаартай бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын  дугаар баг  .............тоот 700м2 талбай бүхий газрыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан муудсан 7 шуудай 9.8 кг дэрэвгэр жиргэрүү ургамлыг Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЗ/....дугаар захирамжаар шийдвэрлэж Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны бус зөвлөлд устгуулахаар даалгаж шилжүүлсэн болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бөгөөд хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, Г-06 дугаартай бүртгэгдсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... дугаар баг .................тоот 700м2  газрын гэрчилгээний хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАТСАЙХАН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.