Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-04-21
Дугаар 83
Хэргийн индекс 163/2019/0186/Э
Шүүх Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч Т.Б , Т.М
Зүйл хэсэг 17.12.1. - Мал хулгайлах
Улсын яллагч М.Сайнзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Т.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялаар; шүүгдэгч Т.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Т.Б д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч Т.М д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний оршин суугаа газрын засаг, захиргааны нэгжид эдлүүлж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.М д сануулсугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгтзаасныг баримтлан шүүгдэгч Т.Б ын цагдан хоригдсон 221 /хоёр зуун хорин нэг/ хоног, шүүгдэгч Т.М ын цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

  5. Шүүгдэгч Т.Б , Т.М  нар нь бусдад төлөх төлбөргүй,хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5/10 дугаартай тогтоол, мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн болон 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн Т.Б ын эзэмшлийн улаан өнгийн “Даюун” загварын улсын дугааргүй, 1530000 /нэг сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий /мотоцикль/ тээврийн хэрэгслийг, Т.М ын эзэмшлийн цагаан өнгийн “Sonata 5” загварын **-** ОРО улсын дугаартай, 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлж, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, цэнхэр өнгийн “Hyundai Porter 0” загварын **-** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн иргэн Б.Т -ийн эзэмшилд үлдээж, түүний үнэ 4400000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Т.Б , Т.М  нар нараас хувь тэнцүүлэн тус бүр 2200000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж Улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Т.М ас 800000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн ... оршин суух Ц.Б-д олгосугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8.5 м урттай нэг талын үзүүрийг зангидсан, нөгөө талын үзүүртэй төмөр цагиргыг сураар бэхэлсэн уяа /бугуйл/; улаан өнгийн иштэй, ямар нэг содон шинж тэмдэггүй хуучин эдэлж хэрэглэж байсан хутга; шаргал өнгийн модон иштэй, хуучин эдэлж хэрэглэж байсан сүх; улаан, цагаан эрээн зүсмийн олон хэсэг болгон жижиглэсэн үхрийн шир тус бүр нэг  ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Т.М д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Т.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэ лтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.М д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Т.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.