Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-04-21
Дугаар 85
Хэргийн индекс 163/2020/0078/Э
Шүүх Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч М.Х
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч М.Сайнзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Шүүгдэгч Х овогт М.Х ыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.Х ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт шүүгдэгч М.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөхтөлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч М.Х ы хохиролд Төрийн банкны Бугат тооцооны төвөөр дамжуулан төлсөн 666720 /зургаан зуун жаран зургаа долоон зуун хорь/ төгрөгийг Төрийн сан дахь ******* дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ******* тоот дансанд олгуулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан **-** ОРХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух Т.М ийн эзэмшилд үлдээж, түүний үнэ 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч М.Х аас гаргуулж, мөн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 48 /дөчин найм/ ширхэг буюу 3.704 м3 мод, 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий бинзен моторт цахилгаан хөрөөг хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ******* тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.