Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-05-05
Дугаар 96
Хэргийн индекс 163/2020/0203/Э
Шүүх Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Жаргалын Дэлгэрмөрөн
Шүүгдэгч Д.М
Зүйл хэсэг 17.12.1. - Мал хулгайлах
Улсын яллагч М.Сайнзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Шүүгдэгч М овогт  Д.М ыг бусдын малыг хулгайлахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамланмөн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М ыг 350 /гурван зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Д.М т оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Д.М  350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  5. Шүүгдэгч Д.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдолсаналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-дзааснаар шүүгдэгч Д.М аас 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... оршин суух У овогт Б гийн О-д олгосугай.
  7. Шүүгдэгч Д.М ын 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Тохижилт үйлчилгээний газарт хийлгүүлэхээр тогтоосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.