Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-05-05
Дугаар 98
Хэргийн индекс 163/2020/0093/Э
Шүүх Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Шүүгдэгч М.М
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч М.Сайнзаяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Шүүгдэгч Ө овогт М.М ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.М ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1,160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч М.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч М.М ын Булган аймгийн Бүрэгхангай тооцооны төвөөр дамжуулан хохиролд төлсөн 2135085 /хоёр сая нэг зуун гучин таван мянга наян тав/ төгрөгийг Төрийн сан дахь 100040355402 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгуулсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УБХ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон 77 /далан долоо/ ширхэг буюу 8.394 м3  мод, 72000 /далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж,  үнийг; прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4/06 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улаан өнгийн “Пад” загварын улсын дугааргүй тракторыг эзэмшигч Булган аймгийн Бүрэгхангай сумын ... оршин суух Т овогт  О.Д ид үлдээж, шүүгдэгч М.М аас түүний үнэ 2000000 /хоёр сая/ төгрөгийг албадан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн // Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд тус тус шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.