Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-05-07
Дугаар 102
Хэргийн индекс 163/2020/0097/Э
Шүүх Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Содовын Цэрэндулам
Шүүгдэгч С.Б
Зүйл хэсэг 24.6.1. - Хууль бусаар мод бэлтгэх
Улсын яллагч Э.Гантулга
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. Шүүгдэгч Б овогт С.Б ыг Эрүүгийн хуулийн тусгайангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч С.Б ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар торгох ялыг сар бүр 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 4 /дөрөв/ сараар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч С. Б ад сануулсугай.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй,  иргэнийнэхэмжлэгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзаасныг журамлан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4 настай эр үхэр, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 170 ширхэг 5м50см урттай улиас мод, Тольдох оюуны өгөөж ХХК-ий мэргэшсэн шинжээчийн үнэлгээгээр 104000 /нэг зуун дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөг тус тус хурааж үнийг, Байгаль орчин, уур амьсгалын сангийн төрийн сан дахь *************** тоот дансанд  тус тус шилжүүлж, шүүгдэгч С.Б ын байгаль экологид учруулсан хохиролд Хаан банкны төлбөрийн тооцооны төвөөр дамжуулан төлсөн 2658636 төгрөгийг Хангал сумын Байгаль хамгаалах сан Төрийн сангийн *************** дугаар данснаас буцаан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь *************** тоот дансанд оруулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.