Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-01-30
Дугаар 39
Хэргийн индекс 175/2019/0149/Э
Шүүх Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Сэмжидийн Нолхоосүрэн
Шүүгдэгч Э.Пунсалдулам
Зүйл хэсэг
Улсын яллагч В.Батдэлгэр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1,497-р зүйлийн 497.1-д зааснаар 629.000 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-р зүйлийн 1.1-д зааснаар 1.000.000 төгрөг бүгд 1.629.000 төгрөгийг шүүгдэгч Э.Паас гаргуулан хохирогч Ц.Гэд олгохоор шийдвэрлэсэн боловч шүүх хуралдааны шатанд уг хохирлыг төлж барагдуулсныг дурьдсугай.           

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаахяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг  шүүгдэгч Э.Пд  үүрэг болгосугай.           

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  шүүгдэгч Э.Пд мэдэгдсүгэй.   .

6. Хохирогч Ц.Гийн өөрийн биед учирсан гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

7.Шүүгдэгч Э.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шланкыг болон хэрэгт битүүмжлэгдсэн “Атлас кобко 455” маркийн хийн компрессорыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц  битүүмжлэлээс чөлөөлж, ялтан Э.Пд буцаан олгосугай.             

8.Шүүгдэгч  Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.             

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншин  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.      

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний 7 өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.      

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.      

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.      

13.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                             С.НОЛХООСҮРЭН.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.