Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2020-06-04
Дугаар 129
Хэргийн индекс 175/2020/0200/Э
Шүүх Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг
Шүүгдэгч Д.М
Зүйл хэсэг 12.1.4. - Хүчиндэх
Улсын яллагч Т.Нансалмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан  шүүгдэгч Д.Мыг мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д заасан “..Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхээр завдах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар Д.Мод 06 /зургаа/ жилийн хорих ял шийтгэсүгэй.          

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Мын эдлэх 06 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Д.Мын энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 210 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Ялтан Д.М энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Ялтан Д.Мод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.   

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

       

 

Даргалагч                            Б.Эрдэнэхишиг

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.